Баяннуурт осолдсон ОХУ-ын иргэний цогцсыг олжээ

А.Анар-Эрдэнэ


ОХУ-ын иргэн Черняев Вадим Анатольевич Завхан аймгийн Баяннуур нуурт осолдож нас баржээ. Энэ сарын 6-ны өдрийн 10:58 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт Сантмаргац сумын Баяннуур багийн Баяннуур нууранд ОХУ-н иргэн живж, осолдсон тухай дуудлага иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч 2 автомашин 2 завьтай, Увс аймгийн онцгой байдлын газраас 4 алба хаагч, 1 автомашинтай, сум орон нутгаас 3 иргэн 1 автомашинтай, Цагдаагийн газраас 8 алба хаагч  нийт 28 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр  нууранд эрэн хайх ажиллагаа явуулсан байна.

Эрлийн ажиллагааг Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд, Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга нар удирдан тав хоногийн хугацаанд явуулж, цогцсыг өнөөдөр 09:15 цагт нуурын эргээс 1,5км зайтай, 12м гүнд хөвж явсаныг олж гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ГҮНД ХӨВЖ ЯВСАН

    0 0 Хариу бичих