20 тонн хортой өндөг борлуулжээ

Л.Эрдэнэжаргал


Дани улсад шавьжны хортой 20 тонн өндөг борлуулсан байсныг тус улсын хүнсний аюулгүй байдал хариуцсан газраас иргэдэд мэдэгдлээ. Тус улсын Мал эмнэлэг, Хүнсий аюулгүй байдлын газрын мэдэгдсэнээр, хортой өндгүүдийг гол төлөв цайны газар, кафе болон хүнсний бүтээгдэхүүн түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад худалдсан байжээ. Шавьж устгахад ашигладаг “фипронил” хэмээх хорт бодис өндгөнд агуулагдаж байгааг  Бельги, Герман, Люксембург болон Румын зэрэг Европын 10 улс илрүүлжээ. Шувууны фермүүд “ChickFriend” хэмээх компаниас фипронил хэмээх ариутгалын бодис авч фермүүддээ цацсан байж болзошгүй аж. Нидерланд, Бельги улсын хамтран явуулсан ажиллагааны үеэр Нидерландын нэгэн компанийн хоёр менежерийг баривчилсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. 


Фипронил хэмээх энэ бодис агуулсан өндгийг их хэмжээгээр идвэл хүний элэг, бөөр болон бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, гэмтэх аюултай ажээ.
 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Mongold shalgadg gazar ni ajildgui bha

    0 0 Хариу бичих