ОХУ-ын цэргийн онгоц Цагаан ордон дээгүүр ниссэн учир тайлагдлаа

А.Анар-Эрдэнэ


ОХУ-ын агаарын цэргийн хүчний онгоц энэ сарын 9-ний өдөр АНУ-ын Цагаан ордон дээгүүр ниссэн талаар Пентагоны ажилтан тайлбарлав. Мэргэжилтний хэлж буйгаар дээрх нислэгийг хоёр орны гэрээний дагуу үйлдсэн бөгөөд ОХУ-ын цэргийн ажиглагчид АНУ-ын нутаг дэвсгэр дээр байрладаг объектууд дээгүүр нисэх эрхтэй хэмээх гэрээ байдаг аж. Энэ удаад ОХУ-ын "Ту-154" онгоц АНУ-ын Ерөнхийлөгчийн ордны дээгүүр 1 км өндөрт нисэх эрхтэй хэмээн тэмдэглэснийг АНУ-ын эрх баригчид баталсан байна. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч "хэд хэдэн тохиолдлоос бусдад" тус улсын нутаг дэвсгэр дээгүүр ОХУ-ын цэргийн онгоц ажиглалт хийх боломжтойг тайлбарласан байна. Гэхдээ АНУ-ын талаас бүх нислэгийг анхааралтай ажиглах юм.

ОХУ-ын онгоц Цагаан ордон төдийгүй АНУ-ын хэд хэдэн гол объект дээгүүр тухайлбал Пентагон, ТТГ-ын байр болон АНУ-ын төрийн тэргүүний онгоц байрладаг Эндрюс авиабааз дээгүүр нисчээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Даам юм бишүү

    0 0 Хариу бичих
  2. сонин л юм

    1 0 Хариу бичих
  3. :D

    0 0 Хариу бичих