“Залуучууд = Эерэг өөрчлөлтийн хүч” сарын аян эхэллээ

А.Анар-Эрдэнэ


Залуучуудын хүч, идэвх оролцоо, санал санаачилгаар нийгмийн аливаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хамтдаа хэлэлцэх, залуучуудын санаачилга, идэвх оролцоо, нийгэмд оруулж буй хувь нэмрийг таниулах, сурталчлах зорилготой Залуучуудын хөгжлийн сарын аяныг энэ жил “Залуучууд = Эерэг өөрчлөлтийн хүч”  уриан дор зохион байгуулахаар боллоо.

Уг аяны албан ёсны нээлтийг маргааш “Гэрэлт гудамж”-нд зохион байгуулна. Шийдвэр гаргагчид, олон нийтийн анхаарлыг залуучуудын асуудалд хандуулах зорилгоор 2014 оноос эхлэн жил бүр “Залуучуудын хөгжлийн сарын аян”-ыг өрнүүлдэг уламжлал тогтсон юм. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Наймдугаар сар бол залуучуудын сар юм. “Олон улсын Залуучуудын өдөр”, “Монголын залуучуудын өдөр” гээд олон тэмдэглэлт ой тохиодог. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар бол залуучуудын асуудлыг дангаараа эрхлэх төрийн  захиргааны анхны байгууллагын хувьд энэ сарын аяны хүрээнд олон томоохон арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал “Эерэг Улаанбаатар-2017 олон улсын залуучуудын фестиваль, Бид зорилготой залуус форум уулзалтыг Нийслэлийн 6 дүүргийн залуучуудын дунд, “1000 морьтны фестиваль” зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулна гэдгийг онцлож байлаа.

Тус аны хүрээнд Залуучуудын Иргэний нийгмийн чуулган, Залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Startup” өдөрлөг, Ардчилал, хүний эрхийн төлөөх байгууллагуудын хамтарсан “Democrazy Carnival”, Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг залуу уран бүтээлчдийн “Orange Sessions” үдэшлэг, Итгэл найдвар боломж-УБ марафон, Тэгш Эрх Бахархлын өдрүүд, залуучуудын сайн дурын ажлыг дэмжих “Ivolunteer do you?” өдөрлөг, зэрэг олон сонирхолтой арга хэмжээг төр, иргэний нийгмийн болон залуучуудын байгууллагууд хамтран зохион байгуулах юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)