“Эрүүл мэндийн ажилтны өдөр” тохиож байна

Eagle.mn


Жил бүрийн наймдугаар сарын 2 дахь долоо хоногийг эмнэлгийн ажилтны баяр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. “Эрүүл мэндийн ажилтны өдөр”-т зориулсан “Энэрэнгүй  үйлстэн танаа” хүндэтгэлийн ажиллагааг “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулжээ. Энэ үеэр хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж буй зарим хүмүүсийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар шагнаж урамшуулсан байна. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Эүүл мэндийн ажилтны өдөр”-ийн хүндэтгэлийн ажиллагааг нээж  “Салбарынхаа шинэчлэлийг тууштай хэрэгжүүлж, салбарт тулгарсан олон асуудлуудыг шийдэж “Хүн төвтэй” бодлогоо хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлсэн. Ажлаа авснаас хойш нэг жилийн хугацаанд Төрөөс баримтлах  ирэх 10 жилийн бодлогоо тодорхойлсноос гадна улсын хэмжээнд түргэн тусламжийн машингүй байсан 177 сумыг машинтай болгож, бөөрний дутагдалтай иргэдийн бөөр орлох гемодиализын эмчилгээний тасгийг 21 аймагт байгуулж, санхүүжилтийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүрэн шийдвэрлэж, үнэ төлбөргүй хийгдэх эмчилгээний жагсаалтад оруулсан. Түүнчлэн эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн эрсдлээс хамгаалах зорилгоор элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг эрүүл мэндийн даатгал болон улсын санхүүжилтээр хийгдэх болсон сайхан мэдээ байна. Мөн хилийн чанадад эмчилдэг байсан долоон өвчнийг эх орондоо бүрэн эмчилж эхэлсэн бол “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэдийн 40 гаруй хувийг шинжилгээнд оруулж, 12 хувийг нь хөнгөлөлттэй эмчилгээнд хамруулсан гээд хийж хэрэгжүүлсэн бахдам амжилтаар “Эмнэлгийн ажилтны баярын” өдрөө тэмдэглэн өнгөрүүлж байна” хэмээн хэлсэн юм.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)