Ерөнхийлөгч Х.Баттулгын ярилцлагаас онцлох эшлэлүүд

Л.Эрдэнэжаргал


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр 21.00 цагт МҮОНТ-ийн шууд ярилцлагад  орлоо. Төрийн тэргүүн ажлаа хүлээн авснаас хойш нэг сар болж байгаа юм. Монгол Улсын өнөөгийн байдал маш хүнд байдалтай байна. Эдийн засаг, сахилга батын тал дээр ч тэр. Байгалийн ган, тариалан хадлангаа авч чадахгүй байгаа тухай мэдээнүүд өглөө бүр орж ирж байна. Энэ мэдээ зөвхөн надад ирдэггүй, төрийн гурван өндөрлөг буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад ирдэг юм байна. Энэ талаар би дотроо яагаад ийм хүнд үеүүдэд манай хүмүүс амраад байдаг юми бол оо.  Амрах нөхцөл баймааргүй мэдээнүүд ирээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр 21.00 цагт МҮОНТ-ийн шууд ярилцлагад  орлоо. Төрийн тэргүүн ажлаа хүлээн авснаас хойш нэг сар болж байгаа юм. Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс анхаарал татсан ишлэлүүдийг онцолж байна.

#60 тэрбум

  • 3000 гаруй хүний албан тушаалын ажил яригдсан байгаа юм. Тэр бүгдийг байцааж, авсан уу, өгсөн үү гээд яригдах юм шиг байна лээ. Миний хувьд энэ бүгдийг таслан зогсоох, намуудын санхүүжилтийн асуудлыг хуульчлахаас эхлээд олон ажил гарч ирэх юм байна.
  • Энэ том асуудлуудаа цэгцлэхгүйгээр доод шатанд шударга ёс ярих боломжгүй.

#Оффшор

  • Улс төрд орж ирж баяжсан хүмүүс гадаадад хөрөнгөө нуудаг. Тиймээс 49 хоногийн дотор хууль бусаар олсон мөнгөө оруулж ир гэж байгаа юм.
  • Өмнө нь бидэнд оффшорын хууль байгаагүй. Нэгэнт хууль байхгүй юм чинь гээд хөрөнгө мөнгөө тэр бүст хадгалж байсан байж болно. Хуульгүй байсан учраас тэдэнд хоног хугацаа өгч байгаа санаа юм.

#Үндсэн хууль

  • Хэлэлцүүлгийг хараад байхад зөвхөн Төрийн гурван өндөрлөгийн албан тушаалын асуудлыг Үндсэн хуулиар өөрчлөх гэж байгаа бол санал нийлэхгүй.
  • Төрийн албан тушаалыг зарж 60 тэрбумыг босгосон нам Үндсэн хуулийг өөрчлөх эрх байхгүй.
  • МАН ялагдал хүлээлээ. Тиймээс эрх мэдлийн асуудалд анхаарал хандуулж байгаа бол би хүлээн зөвшөөрөхгүй.

#Улс төрийн намууд

  • Олонхийн засгийн газар хөдлөхгүй байх магадлалтай. Би хаширсан хүн.
  • Том бүтээн байгуулалтыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр татаж ирээд, Засгийн газрыг шахна. УИХ-ыг царай алдахгүй.
  • Ялсан нам нь Таван толгой дээр өөрсдийн хүмүүсээ тавьж тэндээс цусладаг.
  • Өөрсдийн хүмүүсээ тэнд тавьж цусладагаа болиод наад ашгаа ард түмэндээ өг.
  • Байгалийн баялгийг одоогоор намууд авчихаад байна. Сонгуульд ялсан нам өөрийн намын хүнийг тавьдаг.
  • Яахав 60 тэрбум зөвхөн хотынх. Орон даяар ямар юм болж байгаа бол?
  • Цэвэрлэгээ дээрээсээ явах ёстой. Дээрээ зарчим ярихгүй бол доороо зарчим яригдахгүй. Дээрээсээ цэвэрлэнэ гэдэг чинь энэ бүх асуудлыг нийгэмд ил болгох асуудал.
  • Намууд авилгатай тэмцэх гэж байгаа бол санхүүжилтээ ил болгох ёстой. Сонгуульд орохын тулд мөнгө тараадаг. Мөнгө гаргахдаа бизнесмэнүүдэд ханддаг. Энэ холбоосыг таслах нь чухал.
  • Намууд боловсон хүчнээ бэлдэхгүй болохоор бизнесмэнүүд орж ирэх цоорхой нь байсаар байна.

#Төсөл хөтөлбөрүүд

  • Нэн тэргүүнд хоёр том аюул байна. Ажилгүйдэл, ядуурал. Ажилгүй хүн боловсролдоо анхаарч чаддаггүй.Эрүүл мэнддээ анхаарч чаддаггүй.
  • Дундаж давхрагыг босгох даалгаврыг биелүүлнэ.
  • Бүтээн байгуулалт, бизнесийг тэлэх ёстой.
  • Төмөр зам, Шинэ сум төслөө эхлүүлнэ.
  • Армиа бүтээн байгуулалтанд татаж оруулна. Өнөөдөр Монгол улс  энх тайван байгаа цагт арми яагаад бүтээн байгуулалтанд оролцож болдоггүй юм. Яагаад армиараа дамжуулаад эх оронч, эрүүл чийрэг иргэдээ бэлдэж болдоггүй юм. Яагаад армиас халагдахдаа орон сууцны мөнгөтэй халагдаж, мэргэжил эзэмшиж болдоггүй юм бэ.
  • Хийх гэж буй ажлуудааа би бүгдийг нь бүтнээр хараад, зөвлөхүүдээ бүгдийг аваадахья. Тэгээд бүгдийг нь зарлана.
  • Өнөөдөр архи үйлдвэрлэгчдэд, уул уурхайд бэлэн мөнгө байна. Бэлэн мөнгө байгаа газар авилга явж байна. Үүнийг таслан зогсоохын тулд Засгийн газарт байгаа уул уурхайтай сайд нар татгалзаачээ гэж уриалга өгч байгаа юм.

#Ард иргэд

  • Намайг сонгосон 600 мянган хүн дээр нэмээд надад санал өгөөгүй хүмүүсийн саналыг авах гэсэн юм.
  • Ард түмний дэмжлэг + Ерөнхийлөгч гэсэн ийм дэмжлэгийг хүсэх гээд байна л даа.
  • Монголчууд надад итгэл өглөө. Энэ итгэл дээр ярьсан бүх ажлыг хийгээсэй гэж бодож байгаа байлгүй.
  • Бид баялгаа мэдэх ёстой. Бид гэдэг чинь Монгол улс.
  • Цалинтай орлоготой болчихвол 20 мянган төгрөгөөр сонголтоо хийхээ болино.
  • Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг хоёр гуравхан хүн Монгол орон даяар сонгогдох гээд явдаг. Уулзалтанд ирж байгаа ард иргэдийн нүдний харц ямар их горьдлого өгсөн байна аа.Тэр л их хүнд ачаа болдог юм байна. Энэ их итгэлийг би яаж даах вэ гэдэг зүйл.
  • Тэтгэврийн зээл гэдэг бол баталгаатай мөнгө. Яагаад гэвэл хуульчлагдсан мөнгө. Гэтэл энэ мөнгийг банк яагаад зээл өгөхдөө 2-оос дээш хувь буюу жилийн 24 хувиас дээш хүүтэй өгөөд байдаг юм бэ? Цалингийн зээл, тэтгэврийн зээл хоёр эрсдэлгүй зээл. Эрсдэлгүй зээл дээр банкууд өнөөдөр жилийн 24-өөс дээш хувийн хүүг хүүлээд байна. Үүнийг буулгах ёстой.
  • Замбараагүй байдал, ядуурал, ажилгүйдэл нүүрлэж байхад хүчтэй хүн гарч ирээд базаасай. Хоёр хөрш тийм байна гэсэн жишээн дээр байгаа юм болов уу.
  • Коментүүдаа өгөөрэй, дэмжээрэй. Ингэж байж Монгол улсыг балчиг шавраас авна. Ингэж байж Монгол улсын уруудлыг зогсооно.
  • Гурван сая иргэдтэйгээ бол эв нэгдлийн тал дээр санал солилцож явна

#Уул уурхай

  • Бидэнд маш том эмгэнэл байна. Тэр нь юу гэхээр уул уурхайн бизнестэй хүмүүс Засгийн газарт хүч түрэн ордог болж.
  • Өнөөдөр уул уурхайн бизнестэй хүмүүс Засгийн газарт 10-уулаа ороод ирэх магадлал өндөр шүү. Бүгдээрээ нийлээд уул уурхайгаараа лобби явуулна.
  • Өнөөдөр засгийн газарт байгаа Уул уурхайн сайдууд өөрийн хүсэлтээр татгалзах хэрэгтэй.
  • Уул уурхайн сайд том мөнгө ярина. Том мөнгөөр том хахууль орж ирнэ.
  • Машинаар зөөх, төмөр замаар зөөхдөө биш. Бид хоёр, гуравдахь зах зээл рүү борлуулж байж зах зээлийн ханшаар зарна.
  • Уул уурхайн бизнестэй хүн сонгуульд урьдчилан санал өгөөд би тэр яамыг авна шүү гэж байна. Би 60 тэрбумтай холбож яриад байна л даа.

#Ирээдүйн бодлого

  • Хумигдсан эдийн засгаа тэлэх цаг нь болсон.
  • Миний мөрөөдөл - бүтээн байгуулалтаар хүн бүр ажилтай болох.
  • Монголд байгаа бизнесийн орчин цэцэглэх ёстой. Гадагшаа чиглэсэн бүтээн байгуулалтуудыг монголчууд өөрсдөө хийх ёстой.
  • Бид хэвтээ тэнхлэгээ яаж ийж байгаад төмөр замаа барих хэрэгтэй.

#Зөвлөхүүд

З.Энхболд УИХ-ын дарга, намын дарга байсан хүн. Өөрөө хуульч, эрх зүйч хүн. Бидний нөхөрлөл 27 жил болж байна. Миний дутагдлыг мань эр мэднэ. З.Энхболдын дутагдлыг би мэднэ. Надад биш Ерөнхийлөгчид нэмэр болох туршлагатай хуульч хүн.

Н.Алтанхуяг намын дарга, Ерөнхий сайд, Шадар сайд, ХАА-н сайд, Сангийн сайд байсан. Асар их туршлагатай. Миний дутууг нөхөж чаддаг. Н.Алтанхуяг улстөрчийнхөө хувьд Монгол улсын Ерөнхийлөгчид зөвлөгөө өгөх гэж байгаа юм биш. Хэнтэй ч ярьсан учрыг нь олж чадах тийм л хүн.

Д.Дагвадоржийн хувьд Асашёорюу дэлхийн од. Үнэхээр сийрэг толгой. УИХ, Засгийн газар, улстөрчдөд 2-3 жил яриад ойлгоогүй зүйлийг 20 минут яриад ойлгочихдог. Энэ хүнийг монгол улс ашиглах ёстой. Одоо танил талыг нь ашиглая гэсэн юм.

А.Гансүхийн хувьд гурван улсын хэлэлцээр дээр сайд байхдаа сууж байсан. Төмөр замын ажил дээр махлагдсан А.Гансүх шиг хүнийг дахин гаргаж ирэхэд дахин 2-3 жил шаардагдана.

Ц.Хулан соёл, шашны асуудал дээр хувиараа маш их зүйл хийсэн. Уг нь МАН-ын хүн. Энэ тал дээр өөрийгөө зориулсан хүн тул надад түшиг тулгуур болно гэж бодож байгаа. Ц.Хулан бол бас их бадрангуй хүн. Их ажилсаг. Намайг зүгээр суулгахгүй байх гэж дотроо айж байгаа.

#Хөршүүд

  • Хоёр хөршдөө нэн тэргүүнд монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний гаалийн татвар дээр ажиллах ажлыг эхлүүлнэ.
  • Гадаад айлчлалаа хоёр хөршөөсөө эхлэнэ.
  • Гэхдээ хоёр хөршид айлчлахдаа үр дүнтэй байх ёстой. Лоозогносон биш бодит ажил ярина. Нэн тэргүүнд гаалийн татварын асуудлаар ярья гэж бодож байгаа.
  • Дэлхий өөр шинэ бодлого руу орж ирж байна. Дэлхийн энэ бодлого дээр манай хоёр хөрш хаана нь байгаа юм, зүүн өмнөд Ази хаана нь байгаа юм, бид яах ёстой юм. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын шууд ярилцлагыг бүрэн эхээр нь доорх бичлэгнээс үзнэ үү. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (29)

  1. 2012 онд Монголын ЭЗг тэр ирчээрээ хогжих байтал Баттулга голог АНы бусад ялтангуудтайгаа хамт нурааж хаячаад одоо л ухаан орж гэнэ Ла лар чинь

    0 0 Хариу бичих
  2. за даа ийм хүн юу хийж чадах вэ дээ.юу ярихаа олигтой яриж чадахгүй байгаа хүн яаж ч зөв зүйл хиийхэв дээ зайлуул өрөвдөлтэй ч орон бол доо энэ монгол орон.эвийг сахиулагч биш эеийг эвдрэлцүүлэгч шиг санагдаж байна.жоохон дүүнгэ юм биш үү мангайчаад энэ Баттулга чинь.

    0 0 Хариу бичих
  3. Uhsen muu ats.enenii erunhiilugch baina gj yu bdagiin.huiten tsaraitai hulduu pizda

    0 0 Хариу бичих
  4. монгол ардын нэрийг зүүсэн МАН задран устах шатандаа нэгэнт орсон. 20 жил Монголчуудыг хуурлаа даа.Монгол улсын хөгжил дэвшилд мангийн мафууд их саад болсон доо

    0 0 Хариу бичих
    • АНы мафийхан л хамгийн их гайг авчирсан торд гарах болгондоо улсыг тонож ард тумнээ ядуурал оронд бариулдаг бузарууд

      0 0
  5. боловсролтой хүн гэдэг нь харвард мэтийг төгссөн диплом харуулсан мэдээллийн цуглуулга, амьдралд хэрэгжүүлсэн юм байхгүй, амаараа худлаа цэцэрхсэн хүмүүсийг хэлдэггүй, боловсролтой хүн гэдэг нь мэдээлэл, мэдлэгийг олоод түүнийг амьдралд хэрэгжүүлдэг хүнийг хэлдэг, амьдралд мэдлэгээ хэрэгжүүлж чаддаггүй хүн дэлхийн тэргүүлэх сургуулийн дипломны гол юм

    1 0 Хариу бичих
    • Баттулга голог холоооо очиж хуц

      0 0
  6. amjilt husie erunhiilelogchoo

    0 0 Хариу бичих
  7. Eh oronch eronhiilogch maani ooriin ezemshiliin Talh chiher, Mah Impex compani uudaa duudlaga hudaldaagaar zarj olson munguur ni emneleg, surguuli barihaar bolson gej unen uu? Mundag hun yumaa

    1 0 Хариу бичих
  8. Тиймээ, Би ч сонгогдохын тулд овоо мөнгө цацсан , цаашид мөнгөөр хүнийг хуурч санал авахгүй болгох санаатай, Мөнгө амлахгүй бол том алба өгдөггүй тийм нам байхгүй гэдгийг надаас өөр хэн мэдэх билээ, тэхээр намууд бүгд 60 тэрбумтан, иймд түүнийг байхгүй болгох санаатай гэх мэтчилэн үнэнээ хүлээгээд яриад байвал , яахыг нь хүлээн харах хүмүүс олон бий л дээ.... түүнээс биш баяжсан улс төрчдийн нэгэнд юу юугүй итгэхэд хэцүү л байх шүү.

    0 0 Хариу бичих
  9. МАн монголоос зайлах хэрэгтэй 20 жил биднийг хулхидлаа мангаруудаа

    0 0 Хариу бичих
    • Баттулга голог торсон нь унэн ухэх нь унэн бусад юм нь бугд худлаа

      0 0
    • Оронд АНы гамингууд гарах юм уу Ккккк. Баттулгын хуурай ах Лим лууханыг хоер тэр бумтай болгох Монгол алга АНы Орк минь

      0 0
  10. Энийг би лав сонгоогүй. Монголыг энэ хүн босгох уу. Элийрээд бгаарай.

    3 0 Хариу бичих
    • Баттулга мэтийн луйварчинг хэзээ ч хундлэхгуй хэзээ ч миний Еронхийлогч байхгуй.

      0 0
    • энэ мэт хүмүүс баяр, нямдорж, м.энхболд зэрэг авилгачдыг дэмжээд, өмөөрөөд байдаг юм, тийм учраас офшор, авилгалаас салж чадахгүй байгаа юм, ийм хүмүүс байгаа үед монгол улс хөгжлийн талаар бодох ч хэрэггүй

      0 0
    • чи сонгоогүй бол дуугай бай хувхай коммунист шуналын хүүдий минь жингийн цуваанд жингэр хуцаад нэмэргүй л байх даа

      0 0
  11. Bolovsorson hun bna sh dee .harah umaa haraad zorigtoi ajilaa hiigeerri

    1 2 Хариу бичих
  12. элдэвээр муу хэлж шүүмжилж байхаар шинэ Ерөнхийлөгчийнхөө хийе, бүтээе гэсэн хүсэл зоригийн нь тал бүрээс нь дэмжиж, хазайхад нь шүүмжилж, анхааруулж, хийж бүтээхэд нь магтаалийн үгээр урамшуулж сэтгэлийн урам зориг хайрлацгаая,

    2 0 Хариу бичих
    • Helsen buhen ni uneheer bielevel mongol mandlaa ura ura

      0 0
  13. Хийгээрэй гд хард суух биш ард иргэд бид еерсдее дэмжиж хамжвал амжилт гарна шдэ

    1 0 Хариу бичих
  14. Авилга болон албан тушаалын хэргийг цэгцлэх ёстой шүү.Нэг байгууллагад ажиллаж буй дарга,орлогч 2-ыг тус тусад аль нэг татаасаар тавидаг.Томилуулсан хүмүүсийнхээ эрх ашгийг томилогдсон хүмүүс хамгаалдаг хэхэ хачин тогтолцоо шүү.Эдгээр хүмүүс нэг намын хүмүүс бас болоогүй ээ бие биенийхээ улыг шагайж томилсон хүмүүс рүүгээ өдөр тутам матаас зөөнө мөн бие биедээ томроно сонин тогтолцоо болимоор юм хүн бүр дээрээ нэг татагчтай хаха

    0 0 Хариу бичих
  15. Хулан архи уухаа болиорой хэ хэ

    0 0 Хариу бичих
  16. Amjilt husey mash ih ajil b.ga amjuulara

    0 0 Хариу бичих
  17. AMJILT HUSIE.

    0 0 Хариу бичих
  18. Ёстой нэг загтанасан газар маажив гэдэг шиг сайхан ярилаа даа Монголын ард түмэн сонголтоо зөв хийсэн гэдэгт итгэлтэй байна Улам их эрч хүчтэй байгаарай өөрийг чинь ард түмэн дэмжиж байгаа саад бэрхшээл их байх болно бүү шантраарай

    2 3 Хариу бичих
  19. Дэмжиж байна. Хэлсэн ярьсанаа хийгээрэй. Монгол улс минь хөгжих болтугай.

    1 2 Хариу бичих
    • Mongoliin ard tymen hudlaa amlaltand huurtaj byyr stohorson. Odoo ooroos chini ih yum hyleej bna zarim heseg ni demjij zarim ni ergelzej zarim ni byr itgelee aldsan bna oo Iim uchraas ta amlasnaa ajil bolgoj yrij bgagaa heregjyylj l ajillaarai da

      0 0