Согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хугацаагаар хориглолоо

Eagle.mn


Өмнөговь аймагт аймгийн Засаг даргын захирамжаар согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хугацаагаар хориглосон байна. 

Тус аймагт залуучуудын урлаг спортын наадам болж байгаа билээ. Энэ сарын 11-13-ны өдрүүдэд тухайн наадмын хоёр дугаар шат буюу сумдаас шалгарсан залуус урлаг спортоор өрсөлдөх юм. Энэхүү өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглолоо.

Захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн дарга, эрхлэгч нарт зөвлөжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Zov shd. Manaihan chin temtseen uraldan blsni dra teneg ym shg l uutsgaadag arhichin humuus shd baliar

    0 0 Хариу бичих