Оюуны спортын тамирчид Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзнэ

Б.Мичид


Гонконг улсад энэ сарын 26, 27-нд зохиогдон байгуулагдах Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээнд 11 улсын нийт 160 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөх гэж байна. Уг тэмцээнд эх орноо төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт оролцох нь ээ.

Монголын багийн дасгалжуулагчаар ОУ-ын шүүгч Б.Баасандорж ажиллана

Тамирчид:

1. 2016 оны Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 
2. ОУ-ын Их Мастер Н.Энхшүр 
3. ОУ-ын Их Мастер А.Янжиндулам
4. ОУ-ын Мастер Э.Лхагвадулам 
5. Б.Хангал 
6. Ш.Шижир-Од
7. Б.Намуундарь
8. С.Жавхлантамир
9. Э.Мишээл 
10. О.Түвшинзаяа
11. Т.Үжин
12. Э.Хулан
13. Д.Сайханбилэг
14. М.Уянга
15. Г.Мянганбаяр
16. Б.Намуун
17. Б.Оюунгэрэл
18. М.Биндэръяа
19. Б.Ариунбилэг
20. Ш.Наранбат

Монголын багийн бүрэлдэхүүнд олон улсын тэмцээнүүдэд удаа дараа амжилттай оролцсон тамирчдаас гадна нэг жил ч хүрэхгүй хугацаанд хичээллэж улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн шинэхэн тамирчид багтаж байна. Мөн Дархан-Уул аймгаас 2 тамирчин, Орхон аймгаас 6 тамирчин шигшээ багт багтаж байгаа нь тус спорт орон нутагт өндөр түвшинд хөгжиж байгааг харуулж байна.

Энэ удаагийн тэмцээний шигшээ багийн бүрэлдэхүүнд “Авьяаслаг Шведчүүд” шоуны шилдэг оролцогч А.Янжиндулам багтаж эх орныхоо нэрийн өмнөөс тус тэмцээнд оролцох болсныг дуулгахад таатай байна.

Дашрамд дурдахад одоогоор бид Америк, Швед, Их Британи, Хятад, Энэтхэг, Тайван, Турк, Малайз, Солонгос гэх мэт олон улсын оюуны спортын 43 тэмцээнд оролцож 612 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)