92, 119 дүгээр сургуулиуд “Ухаалаг анги”-тай боллоо

Б.Мичид


Монгол Улсын БСШУСЯ, БНСУ-ын Дэжон хотын Боловсролын газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн "Ухаалаг анги"-н нээлтийн арга хэмжээ өчигдөр боллоо. Арга хэмжээнд БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Э.Энх-Амгалан, БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун, Дэжон хотын Боловсролын газрын дарга Соль Дун Ху нарын холбогдох албаны хүмүүс байлцав.

Хамтын ажиллагааны хүрээнд 2002 оноос өнөөг хүртэл нийт 300 гаруй багшийг тус хотод мэдээлэл технологийн чиглэлээр үнэ, төлбөргүй суралцуулж, дадлагажуулсан байна. Улмаар энэ жил нийслэлийн Баянзүрх дүүргийн 92 дугаар сургууль, Налайх дүүргийн 119 дүгээр сургуулиудад "Ухаалаг анги" байгуулан, иж бүрэн тоног төхөөрөмж олгож, тохижуулжээ.

Хоёр сургуульд "Ухаалаг анги" нээхэд нийт 240 сая төгрөг зарцуулсан бөгөөд сурагчдын мэдээллийн технологийн мэдлэгийг дээшлүүлэхийн зэрэгцээ цаашид энэ чиглэлээр БНСУ-д суралцах үүд хаалга нээгдэж буйг Дэжон хотын Боловсролын газрын дарга Соль Дун Ху онцоллоо.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)