Б.Нармандах өсвөрийн ДАШТ-ий хошой хүрэл медальтан боллоо

Eagle.mn


"Сантьяго-2017" жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -60кг-д Б.Нармандах хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр эхний тойрогтоо хийлж Узбекстаны Зафарбек Урманалиевийг хоёр вазари авч илүүрхэн ялж улмаар Канадын Де Жесус Донтаег вазаригаар ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Италийн Луигиг хоёр вазаригаар хожиж яваад барилдааны төгсгөлд нь иппон буулгасан.  

Хагас шигшээд Казахстаны Салимбайев Нурзатад цэвэр ялагдсан юм. Хүрэл медалийн төлөө Украйны Черновыг вазари үнэлгээгээр ялж өсвөрийн ДАШТ-ий хошой хүрэл медальтан боллоо. Тэрбээр 2015 оны өсвөрийн ДАШТ-д хүрэл медаль хүртэж байсан. Энэ жил өсвөрийн Ази тивийн аваргаас алтан медаль хүртсэн бол дэлхийн аваргад ийнхүү Монголын анхны медалийг авчирч буй шилдэг жүдоч юм.

Охидын 48 кг-д Баянхонгор аймаг, Монголын жүдо академийн тамирчин Эрдэнэдалайгийн Нүрзэдмаа, 52 кг-д Лхагвасүрэнгийн Сосорбарам нар хараахан медаль хүрсэнгүй.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)