Улаанбаатарт 18 хэм дулаан байна

Eagle.mn


Улаанбаатар хотод өнөөдөр үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд   6-11 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 17-19 градус дулаан байна.

Баруун болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, төв, говь, зүүн аймгуудын зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтай өвөр говиор 28-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)