Хүннүгийн үеийн хамгийн эртний түүхэн бичээс тайлж уншжээ

Eagle.mn


Монгол, Өвөрмонгол судлаачид одоогоос 1930 орчим жилийн өмнөх зүүн хань улсын бичгийг тайлан уншжээ. Тодруулбал, Монгол болон Өвөрмонголын судлаачдын хамтарсан баг Дундговь аймгийн Дэлгэрхангай суман дахь эртний Хүннүгийн үеийн хадны бичээсийг тайлж уншжээ. Уг хадны бичээсийг 10 жилийн өмнө илрүүлж, 7 жилийн өмнө нь гурван ч баг газар дээр нь ажилласан аж. Гэвч Зүүн Хань улсын ханзаар бичигдсэн учир тайлж уншиж чадаагүй байна. Ингээд Судалгааны дөрөв дэх баг өнгөрсөн долоодугаар сарын 29-өөс наймдугаар сарын 1-ний хооронд газар дээр нь ажиллаж, уг бичээсийг тайлж уншсан байна.

БНХАУ-ын Өвөрмонголын ИС, МУ-н Чингис Хаан дээд сургуулийн хамтарсан судалгааны экспедиц Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг Баруун Элгэн гэдэг газар судалгаа хийсэн байна. Судалгаагаар 2000-аад жилийн өмнөх Монгол дахь хамгийн эртний хадны бичээсийг тайлж уншсан байна.

85 м урттай, 42 м өргөнтэй цохионы гол хэсэгт толийлгон засаж, 1 м өндөртэй, 85 см өргөнтэй хэсэгт 21 мөр, 250 орчим ханз сийлсэн байна. Уг ханз нь Зүүн хань улсын ханз бөгөөд хамгийн эртний ханз учраас дэлхий дээр тайлж уншдаг хоёр гуравхан эрдэмтэн судлаач байдаг байна.

Энэхүү хадны бичээсийг анх 10-аад жилийн өмнө нутгийн иргэд борооноос хорогдох гэж байгаад олж, холбогдох байгууллагад нь мэдэгдэж байсан.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Ханз үсэг ашигласан юм байж. Харин, хэл нь ямар хэл вэ? Хүннү нар түрэгүүд байсан эсвэл өнөөгийн монголчуудын өвөг хүмүүс байсан гээд маргаан байдаг. Тэр маргааныг шийдэхэд хэрэг болох юм байгаа юмуу наана чинь

    0 0 Хариу бичих
    • Хүннүгийн үеийн Зүүн хань улсын хэлээр гэж байгааздээ.Цаг үе нь хүннүд таарч байгаа болохоос. Тэгээд ч түргийн өвөг хүннүчүүд биш за

      1 0
    • Чи түүхээ мэдэхгүй бол чамд түүх зохиож өгөх хүн мундахгүй. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэж эртний өвгөдийн үг бий. Өнөө маргаашаа л харсан сэтгэхүйтэй хашаанаасаа цаадахыг мэдэхгүй, сонгуулиа ч зөв өгчихөж чадахгүй байх хооронд чинь хамаг баялгийг чинь хамаад, ухсан нүх үлдээнэ.

      1 0
    • Ich sda uyn balar ertnii uymand sana zovdog sda ve hhha margashiha loohiig yaj olj deeheel bodoj amidralda

      1 3
  2. Tgd u gsn bsiin be

    2 0 Хариу бичих
    • коланы реклам байсан гэсэн

      0 0