Айшолпан охин 2017 оны Азийн “Game Changer” болжээ

Eagle.mn


“Asia Society” байгууллага 2017 оны “Asia Game Changer Awards” шагналыг Ази тивийн ирээдүйд эерэг өөрчлөлт бий болгосон есөн хүнд гардуулж байгаагаа өчигдөр зарлажээ. Есөн шагналтны нэгээр Монгол улсын иргэн, Бүргэдээр авлагч Айшолпан Нургайв тодорсон байна. Түүний бага залуу насандаа хүйсээр ялгаварлах үзэл, ойлголтыг өөрчилсөн гавьяаг нь үнэлсэн гэж тайлбарт өгүүлжээ.

Нэр дэвшигчдийг Asia Society байгууллагын дэлхийн сүлжээний 1,000 гаруй гишүүдийн саналаар сонгодог юм байна. Шагналыг 2014 оноос эхлэн Ази тивийн нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулсан хүмүүст олгож эхэлжээ.

Энэ жилийн шагналыг буяны үйлстэн Ага Хан, Афганистаны эмэгтэй реппэр Сонита Ализадех, Хятадын такси дуудлагын сүлжээг үндэслэн байгуулагч Жан Лю, Камбожийн байгаль орчныг хамгаалагч Лэн Оук, Энэтхэгийн нийгмийн зүтгэлтэн Дэв Пател, Хятадын хөгжимчин Ву Тон, Японы “Uniqlo” хувцасны үйлдвэрийг үүсгэн байгуулагч Тадаши Янай, боловсролын Sesame Street байгууллага хүртсэн байна.

“Asia Game Changer Awards” шагналыг арваннэгдүгээр сарын 1-нд Нью Йорк хотноо гардуулах гэнэ.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)