Л.Байгаль: Тэд үүрээр орилж хашгиран цонх хагалж орж ирэн баривчилсан

Б.Мичид


Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, биед нь халдахыг завдсан асуудал сүүлийн үед яригдаад байгаа. Тэгвэл өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллага болон АТГ-ын тусгай хэрэгсэл, хар баг зүүсэн 20 гаруй ажилтан уг хэргийг илчилсэн хамгийн гол гэрч болох Ч.Батболдыг гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт амарч байхад нь цонх хаалгыг эвдэн орж, хүч хэрэглэн баривчилжээ. Энэ хэргийн талаар түүний гэргий Л.Байгаль өнөөдөр АТГ-ын үүдэнд сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Хэдэн хүн орж ирж нөхрийг тань баривчилсан бэ?

-Тусгайгийн хувцастай 4-5 хүн байсан. Тэд маш хурдан авч явсан.

-Тэд танайд цонхоор орж ирсэн юм уу?

-Тийм. Цонхны шил хагалж орж ирсэн. Тэд манайд нэгжлэг хийн дуусаад явахдаа цонхны шилний хагархайг шүүрдээд цэвэрлэчихье гэхээр нь би яах юм бэ гэсэн. Учир нь манай хүүхдүүд тэднээс айгаад уйлаад бага нь өмдөндөө шээсэн болохоор нь та нар одоо явчих аа би хаалга үүдээ түгжье гэхэд бид шилээ цэвэрлээд явна гээд 2-3-уулаа дайрсаар байгаад хагалсан шилээ цэвэрлээд уутанд хийгээд аваад гарсан.

-Та нөхрийгөө хааш нь хэд хоногийн хугацаатай авч явсныг асуусан уу?

-Надад тэд хаашаа авч явж байгаагаа хэлээгүй. Тэр мөрдөгч Сайнжаргал нь 9910... гээд утасны дугаараа бичиж үлдээн өглөө энд ирж уулзаарай гэсэн. Хаашаа авч явж байгаагаа нь мэдэхгүй учраас би өглөө онгойход нь сахиж сууж байгаад уулзья гээд. Гэрт байсан бүх утсыг авсан. Тэр бүү хэл манай хүүхдийн ажилдаггүй “Nokia” утсыг аваад явсан. Өглөө би энд ажил цуглахад ирэхэд тэрээр байгаагүй. 10 өнгөрөөгөөд манай нөхрийг хоёр хүн дагуулчихсан гаднаас орж ирээд цаад өрөө рүүгээ аваад орсон. Гэрээс хураасан гар утсыг одоо болтол эргүүлж өгөөгүй. Тэд намайг утсаар холбогдоорой гэсэн. Гар утас байхгүй, хүүхдүүдпээ орхиод гарах гэхээр цонх хаалга онгорхой гарч чадахгүй байна. Гурван жаахан хүүхэд хэцүү шүү дээ. Өглөө энд ирсэн, саяхан тэр Сайнжаргал нь “Өө та ирчихсэн юм уу байж байгаарай” гээд орсон. Тэр хооронд нь би явж хүүхдүүдээ эргэчхээд буцаад ирсэн. Манайх 14, 8,  4 настай гурван хүүхэдтэй.

-Таниас тэд яг юу гэж асуусан бэ?

- АТГ-ынхан гэж хүмүүс орж ирээд намайг цаашаа суучих диск хайна гээд нэгжлэг хийж байгаад гараад явсан. Надад мөрдөгч Сайнжаргал гэж үнэмлэх үзүүлэн өөрөө цуг яваад гэр орноо үзүүлчих , шалгуулчих гэж асуусан. DVD, CD байна уу гэж асуусан. Тэд хэлэхдээ “Бидэнд мэдээлэл ирсэн. Гэрт чинь диск байгаа юу” гээд байсан.

-Нөхөр тань өөрт тань хэний даалгавраар ямар хэрэгт орооцолдоод байгаагаа хэлсэн үү?

-Тэр хүний даалгавар гэж яриагүй. Ер нь бол би өөрөөс нь сонсож байсан. Ийм юм байгаа юм гэдгийг. 

-Жирийн иргэнийг үл мэдэгдэх хүмүүс үүрээр гэрийнх нь цонхыг хагалж  байгаа энэ процесс таны сэтгэл зүйд хэр цохилт болов?

-Аймаар. 5-6 хүн орилж хашхираад л цахилгаан бороохой чад пад хийлгэж дуугаргаад л. Манай гэрийн дуран дээр шархны лент наасан байсан. Хүн ирвэл харуулахгүй гэсэн юм болов уу.

-Өмгөөлөгчтэй нь уулзсан уу. Нөхрийг тань эрүүдэн шүүж байж болзошгүй гэсэн тайлбар сая өмгөөлөгч нь хийгээд явлаа?

-Уулзаж амжаагүй байна. Биднийг гэрчийн хамгаалалтад одоо болтол авсан зүйл алга. Их л айж байна. Би гурван хүүхдээ аваад өөр тийшээ явдаг юм уу гэж бодож байна. 

-Нөхөр тань өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэсэн?

-Цагдаагийн байгууллагад өмнө нь ажиллаж байсан одоо ажилгүй байгаа.

-Энэ хэргийн цор ганц гэрч гэж танай нөхрийг мэдээлээд байгаа. Энэ асуудалтайгаар холбоотойгоор танд хэлэх зүйл байна уу?

-Ийм том хэргийг гэрчлээд хэвлэл мэдээллээр цацагдаад өчнөөн хугацаа болж байхад гэрч хохирогчийг хамгаалалтад явдаг газар нь байдаг гэдэг ч биднийг хамгаалалтад аваагүй. Одоо гэрт байх ч хэцүү байна. Сүүлийн хоёр өдөр манай гадуур хүмүүс эргэлдээд байсан. Өчигдөр намайг утсаар ярихад танай гадаа бэлэн байж бай гээд хүмүүс байгаад байна гэж ярьсан. Гэтэл тэд үүрээр хаалга цохисон. Яаж тайлах вэ дээ. Гэтэл цонх хагалаад ороод ирсэн.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (29)

  1. ene zaluu zuw alham hiisen ireeduig garah hor urshigiig zuwuur uhamsarlasan

    0 0 Хариу бичих
  2. яллагдагч ч гэсэн хэрвээ энэ асуудлыг нийтэд дэлгээгүй байсан бол хүн амьны хэрэгт сэжигтэн болох байсан ирээдүйд болох аюулаас сэргэмжилсэн хэрэг. Ерөн тэгээд Зоригын хэрэг шиг золиосны ялтан болохоос л сэргийлсэн ш дээ. Ард нь улс төрийн олигархи оффшортонгууд чимээгүй үлдэх байсан.

    0 0 Хариу бичих
  3. Notlox barimt xangalttai bxad xergiig iim bolgox ch gejdee. Bowdol Erdenebatiin xiij bga luiwar uu. Mungutei gexeereel xergees iim xurdan xoldchixdog yum gej vv.

    0 0 Хариу бичих
  4. айж байна гэнэ шүү, хүн тагнаж дагаад хүн айлгаж байсан байж юун хачин юм ярьдаг юм

    0 0 Хариу бичих
  5. Тэр тусмаа цагдаа байсан хүн, хуулиа мэдмээр, хууль зөрчиж хүн тагнаж болохгүй гэдгийг, яахав шуналаасаа боллоо,

    0 0 Хариу бичих
  6. Энэ батболд бол юуч хийж мэдх хүн. Хүүхэн шуухантай байнга холбогдон, рүн зодно, авилгал авдаг тийм л хүн бсан

    0 0 Хариу бичих
    • хүн байна лээ ш дээ ирээдүйгээ бодсон шудрага шийдвэр гаргаж чадсан манайхан үүнээс сургамжлах, үлгэрлэх хэрэгтэй

      0 0
  7. M.Enhbold Erdenebat 2 oo zsiluulaach.Nam turiin ajiliig dampuuruulj duuslaa.Araich iim nam bgaagui shuu

    0 1 Хариу бичих
  8. Mongoni toloo yuch hihes butsahgui humus olshirche Daalgavar ogohod ni daruihan medegdehgui yasan yum

    0 0 Хариу бичих
  9. МАН нийгмийг цочоож айдаст автуулна гэвэл гожийн жоо шуу.

    1 0 Хариу бичих
  10. Хуулийн байгууллагууд ингэж ажиллахаар бид яахын болжыноо

    1 0 Хариу бичих
  11. Хууль шүүх нь Эрдэнэбат Энхболдын хувийн хамгаалалтын алба шиг л ажиллах юм. Ичиж үхээсэй. Монгол хүн байж хятлын гар хөл болхоосоо.

    1 0 Хариу бичих
  12. Энэ хүмүүс эцэг эхээс төрсөн гэр бүл үр хүүхэдтэй л баймаар юмдаа эсвэл урдаас ирсэн уяндаа удсан нохой юмуу гайхаад хэлэх үг алга хуулинхан минь дээ ээ халаг ирээдүйд үр хүүхэд минь яана даа

    1 1 Хариу бичих
  13. Хятадын мөнгөнд толгойгоо өгсөн хүмүүс ч улайрч бна даа

    1 1 Хариу бичих
  14. Yamar sonin gajig niigem bii bolchihvoo.Gemt hereg hiisen sejigtenruigee dairahgui,gerch medeelel ugsun hunruugee ergej dairaad bdg.

    2 1 Хариу бичих
  15. МАН ынхан төрд гарчаад ард түмнээ шоронд хийж айлгаж сүрдүүлэхээ болиоч

    2 1 Хариу бичих
  16. Turiin xamgaalagchid shudarga vnenii tuluu ywax yostoi atal mungunii tuluu, xen negnii bool, bolj durtai xvn bolgonoo ochij deerelxej bariwchildag bolchixson gej vv.

    2 0 Хариу бичих
    • Шударга үнэнийг яаж ялгах вэ

      0 0
  17. shudarga bus baina. Erdenebat engesen geed gerchilj baigaa xvmvvsiig ysan gej bariwchilj bgan bol. Erdenebat alban tushaalaa ashiglaj busdiin erx medeld xaldsaar l baix uu

    1 0 Хариу бичих
    • erdenebat hiien gedgiig hen batlaad bgaa yum be, ta medej bgaa hun bol ochood gerchleech, hen negend buruug tohoh amarhan,butsaad tsagaatgah hetsuu bdag sh dee,setgeliin huurluur buu hand,shalgaad togtoono l doo,holbogdoh gazruud ni

      0 2
  18. мэдээлэл өгсөн гэрчийг өгсөн даруйд хагаалалтад авдаг байх хэрэгтэй Манайд хохирогчийн эрх,гэрчийн аюулгүй байдал зэргийг хуулиараа хамгаалж өгөх ёстой Энэ засгийн газар УИХ хуулиудыг хэдхэн хүнтэй хэлэлцээд баталсан болж байна Хуулиа хэлцэх хянах чадамжгүй байна уу эсвэл хэргээс хуулийг гууль болгож байна уу

    1 1 Хариу бичих
  19. Uunees iluu barimttai medeelel gj yu baihawdee,Erdenebat namiin darga boloh gj ulairch bnda. Er hun shg oligtoihon ursulduuch!!!

    0 0 Хариу бичих
    • ямар баримт

      0 0
  20. МАН-ыг цээжээрээ хамгаалдаг ганц хүн шүүдээ. Эрдэнэбат шиг л суудлын төлөө чичирч иймэрхүү юм хийхээр хүн биш. МАНАН-г үндсээр нь суга татаж, зоригтой дугарах Хүрэлсүхээс өөр хүн байхгүй

    1 0 Хариу бичих
  21. ингэж хүүхэд нялхас айлгаж баривчилдаг хууль байдгийм бх даа Тэдний сэтгэлээс энэ айдас хэзээ ч гарахгүй дээ хөөрхий

    5 0 Хариу бичих
  22. Хүрэлсүх сайд шиг ажлаа сэтгэл зүрхээрээ хийж гүйцэтгэж удирдаж чадаж байгаа хэн байгаа юм бэ. онцгой байдлын албаны мянга мянган залуусын төлөө цаашлаад эх орныхоо төлөө энэ хүнээс өөр хэн ингэж тэмцэж зүтгэж байгаа юм бэ. Тийм байхад энэ хүнийг алахыг оролдож байдаг. Буруугаа хүлээгээд үнэн мөнийг хэлсэн хүнийг одоо ингээд баривчилцан бүүр нэг даварцан ЭРДЭНЭБАТАА ЧАМД ИХ МӨНГӨ ЭРХ МЭДЭЛ БАЙНАА ГЭХДЭЭ АРД ТҮМЭН ЧАМАЙГ ЮУ ХЙИГЭЭД БАЙГААГ ЯЛГАЖ САЛГАЖ БАЙГАА ШҮҮ

    0 0 Хариу бичих
  23. баригдсан гар цагдаа байсийм бншд. цагдаа бхдаа олон хүний хараал идсэн бхда.

    0 0 Хариу бичих
    • Энхболд Сандуй нарын эхлүүлсэн ажил биздээ тэдэнд хариуцлага тооцох ёстой

      0 0