Цэцэрлэгийн цахим бүртгэл 24-н хүртэл үргэлжилнэ

Б.Мичид


Цахим бүртгэлийн системээр бүртгүүлэх боломжгүй хоёр настай хүүхдүүдийг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн бүх цэцэрлэг дээр нэгдсэн журмаар багш ажилтнууд цахимаар бүртгэж байгаа аж. Цахим бүртгэлийг хэрхэн хийх, цахим элсэлтийг хэрхэн явуулах талаар сургалтыг өчигдөр төрийн өмчийн 217 цэцэрлэгийн эрхлэгч, багш нарт Багш хөгжлийн ордны хурлын танхимд хийсэн байна.

Харин өмнө нь цэцэрлэгт явж байсан 3-5 настнуудыг уламжлалт аргаар наймдугаар сарын 21-ний өдөр цэцэрлэг дээр нь бүртгэнэ.

Цэцэрлэгийн цахим бүртгэл долдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сарын хугацаанд буюу энэ сарын 24-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Нийслэлийн Боловсролын газраас элсэлт авах тооноос давсан хүүхдүүдийн дунд тухайн цэцэрлэг дээр сонгон шалгаруулалт буюу сугалааг зохион байгуулах юм. Элсэлтийг тухайн цэцэрлэгт нийт бүртгүүлсэн хүүхдүүдээс санамсаргүй сонголтын аргаар энэ сарын 25-ны өдрийн 10:00 цагт авч эхлэх гэнэ. Наймдугаар сарын 25-ны 10 цагт элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр санамсаргүй сонголтын аргаар онлайн сугалааг зохион байгуулна.

Бүртгүүлсэн хүүхэд бүрийн эцэг эхчүүдэд “Таны хүүхэд цэцэрлэгт хамрагдсан, хамрагдаагүй” гэсэн хариу мессеж бүртгэлтэй гар утасны дугаарт очно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. webchn bolohgui bn

    0 0 Хариу бичих