Орон нутагт зам тээврийн осол гарч гурван хүн нас баржээ

Б.Мичид


Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр иргэд, байгууллагаас нийт 1857 мэдээлэл Цагдаагийн ерөнхий газарт иржээ. Иргэдийн мэдээллийн дагуу цагдаагийнхан ажиллахад гэмт хэргийн 72, зөрчлийн 1450, согтуугийн 436, зам тээврийн ослын 335, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 31-н үйлдэл бүртгэгдсэн аж. 

Тухайлбал, Дорнод аймаг Баян-Уул сумын зургадугаар баг “Засмал даваа” гэх газар “Маяти” автомашин онхолдож тус сумын харъяат Г /эр.40н/, Х /эр.42н/ нар нас барсан, 3 хүн хүнд гэмтсэн байна. Өмнөговь аймаг, Цогтцэций сумын нүүрс тээвэрлэлтийн замын 120км-т “Ноrd benz” том оврын тээврийн хэрэгсэл нь мөн “Ноrd benz” том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэн Б /эм.55н/ нь нас баржээ. 

Нийслэлийн Баянгол дүүргийн “Хилл сайд” хотхоны баригдаж байгаа барилга дээрээс эд зүйл хулгайд алдагдлаа” гэсэн мэдээллийг шалгахад, Тус барилгын орцны 9 ширхэг хаалганы цоож бариулыг Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд суух Б /эр.40н/ нь архидан согтуурсан үедээ хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

“Баянзүрх дүүргээс тогонд цохиулж гэмтсэн хүн ГССҮТ-ийн “Түлэнхийн тасаг”-т ирж хэвтлээ” гэсэн мэдээллийн дагуу шалгахад, өчигдөр 11:00 цагийн ү УСУГ-ын цахилгаанчин ажилтай М /эр.36н/ худгийн шахуурагны хүчдэлийг шалгаж байгаад тогонд цохиулсан байжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. 3-n hun gechiheed 30 -40-n hun bolgood bichchih yumaa

    0 0 Хариу бичих