"Зүрхэн хэлбэрт хөх" чалленж интернэтээр түгээд байна

А.Анар-Эрдэнэ


Сошиал ертөнцөд үе үе шинэлэг, сонирхолтой чалленж түгэдэг болоод байгаагийн хамгийн сүүлийнх нь хятадын интернэт хэрэглэгчдийн дунд дэлгэрээд буй “Зүрхэн хэлбэрт хөх” чалленж юм. Эмэгтэйчүүд хоёр гараараа хөхөө зүрхэн хэлбэрт оруулж авахуулсан зураг weibo сүлжээнд хамгийн анх тавигдсан байна. Weibo сүлжээнийхэн садар самуун сурталчилсан гэсэн үндэсэлээр "Зүрхэн хэлбэрт хөх" хаштагтай зургууд болон эмэгтэйчүүдийн хөхөө гаргасан зургуудыг тэр дор нь устгасан байна. Хэдий шуурхай арга хэмжээ авсан ч энэ чалленж үргэлжилсээр байгаа аж. Энэ долоо хоногийн эхээр түгсэн “Зүрхэн хэлбэрт хөх” чалленжид одоогоор дэлхий даяар 1.6 сая эмэгтэйчүүд, охид нэгджээ. "Зүрхэн хэлбэрт хөх" чалленжийг шүүмжлэгчид ч цөөнгүй байгаа бөгөөд жижиг хөхтэй эмэгтэйчүүд ингэж зүрхэн хэлбэр үүсгэж чадахгүй, хөхний хэлбэр хэмжээ юунд ч нөлөөлж чадахгүй гэсэн шүүмжлэл хамгийн их байгаа юм. Уг чалленжид эмэгтэйчүүдээс гадна цөөн тооны эрчүүд нэгдсэн нь хошин маяг оруулж өгч байгаа ажээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)