Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт оржээ

А.Анар-Эрдэнэ


Олон улсын валютын сангийн ажлын хэсгийн манай улсад хийсэн үнэлгээний үр дүн эерэг гарсан тул хөтөлбөрийн хүрээнд олон улсын байгууллагууд болон хөгжлийн түнш орнуудаас батлагдсан 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн дараагийн шатны санхүүжилт орж эхэлсэн байна. Эхний ээлжинд Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилтыг Монгол Улсад хийсэн нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүллээ хэмээн Монголбанкнаас мэдэгдсэн юм. ОУВС-тай хийсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр-ийн хүрээнд манай улс 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт авч эдийн засгийн нөхцлөө сайжруулахаар болсон билээ. Уг хөтөлбөр 3 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд улирал бүр ОУВС-аас шинжээчдийн ажлын хэсэг манай улсад ирж үнэлгээ тавих юм.

Олон улсын валютын сангийн ажлын хэсэг долдугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, манай улсад Сайн гэсэн үнэлэлт өгсөн. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Дээгүүрээ хувааж идээд доошоо юу ч олдохгүй худлаа битгий донгод.

    0 0 Хариу бичих