Нагасаки хот атомын бөмбөгдөлтөнд өртсөнөөс хойш 72 жил өнгөрчээ

Л.Эрдэнэжаргал


Өнөөдрөөс 72 жилийн өмнө Америкийн арми “Тарган хүү” хэмээн нэрлэсэн атомын бөмбөгийг Япон улсын Нагасаки хотод хаясан юм. Нагасаки хотын Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд олон мянган хүн цугларч атомын бөмбөгдөлтөнд өртөн амиа алдсан 150 мянга гаруй хүний дурсгалыг хүндэтгэж байна. Уг дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ болон дэлхийн 58 улсын төлөөлөгчид оролцож буй аж. Атомын аймшигт бөмбөг Нагасаки хотод унасан 11:02 цагт Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд цугларагсад 1 минут чимээгүй зогсон хүндэтгэл үзүүлжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)