Ц.Баасандорж: У.Хүрэлсүхийн асуудлыг хуулийн байгууллага анхаарахгүй байгаа

Б.Мичид


Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд Шадар сайдын ажлын алба болон өмгөөлөгч Ц.Баасандорж нар мэдээлэл хийж,  Шадар сайд У.Хүрэлсүхийн асуудлыг шалгахгүй байгаа нь Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой байхыг үгүйсгэхгүй талаар мэдэгдлээ. Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж,  чагнасан хэрэг өнгөрсөн таваас сараас эхэлсэн.

Зургаан этгээд зохион байгуулалттайгаар тагнаж байсан нь илэрч, өнгөрсөн 7 сарын эхээр энэ асуудлаар АТГ болон Тагнуулын Ерөнхий газарт хандсан. Шадар сайд У.Хүрэлсүх өөрөө хүртэл МАН-ын удирдлагуудад энэ талаар дуулгасан байдаг. Гэтэл хэргийг шалгаж, тогтоох хуулийн хугацаа өнгөрчихөөд байхад цагдаа, хуулийн байгууллагууд нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авахг байгаа нь гайхширал төрүүлж байна.  Таван гэмт хэргийн шинжтэй, 10 гаруй холбогдогчтой, эдгээрээс хоёр нь хэргээ хүлээчихээд байхад хууль хүчнийхэн хөдлөхгүй байгаа нь энэ хэрэгт төрийн өндөр албан тушаалтан нөлөөлж байна хэмээн хардах сэдэл төрүүлж байна хэмээн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдэгдлээ.

Одоогоор энэ хэргийн цорын ганц гэрч болох Ч.Батболдыг хамгаалалтгүй байгаа бөгөөд хуулийн байгууллага гэрч, хохирогчийн хамгаалалтад авах үүргээ биелүүлэхгүй бол амь нас нь эрсдэлтэй байгаа ч тэд мэдэгдлээ. Мөн Ч.Батболд Тагнуулын Ерөнхий газар энэ хэргийн талаар мэдүүлэг өгөх гэж очсон боловч байцаагч нь өөрчлөгдөж, зугтааж байгаа тул холбогдох байгууллагад өгч шалгуулна гэлээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (19)

  1. Ман ч задралынхаа үе гарцаагүй орно. 20 он гэхэд 3,4 хуваагдах таамаглал байна. Ер нь сүүлийн 20 хэдэн жилд Монголыг бужигнуулахд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн нам юм..

    0 0 Хариу бичих
  2. Баасандорж чинь Ардчилсан намынхны өмгөөлөгч ш дээ, Хүрэлсүх улаандаа гарчээ. Богино настай улс төр хийж байна даа

    0 0 Хариу бичих
  3. ХҮРЭЛСҮХИЙГ ЕР НЬ ХЭН ТООЖ ТАГНАХЫН ЯМАР ЗОРИГ БАЙГАА БИШ ХА ХА ХА

    0 0 Хариу бичих
  4. Монголчууд арай чадварлаг улс төрчдөө ийм маягаар эбэ шиг өс санаж яваад бвал энхболд эрдэнэбат нар энхбаяр шиг болоод хэн ч биш болно. Хэн хохирох вэ Монгол хохирно. Гадныханд нэр хүндтэй арай гайгүй бүгдээ иймэрхүү маягаар арчиж хаяад яана даа эргүүнүүд. АН ынхнаас яавч олигтой зүйл гардаггүй, хагаралдан бутаргагч өстөн шарлагчид

    0 0 Хариу бичих
  5. Хүрэлсүх женко ахаасаа их үлгэр дуурайлал авчээ. Сошиалаар сайхан худлаа мэдээг хэд цацахад үнэн болдог болсымдөө. Бас нэгэн доржзодовтон гараад ирж бас нэг ичинноровтон өмгөөлөгч гарч ирэх шив. Хүрэлсүхийг танадаж чагнах хирээний тийм мундаг юмуу. Хэнтийн улс төрчид ойрд балаг ихтэй бх чинь ном уншуул ккк

    0 0 Хариу бичих
  6. ene Baasandorjoos eer sain emgeelegch zendee l baina

    0 0 Хариу бичих
  7. Энхболд эрдэнэбат нарч зэвүүн гарууд юмдаа

    0 0 Хариу бичих
  8. Gazar nutag. hel soyol. tsus mine buten bgaa deer l erdenebat metiin hyatdudaas saldag yum shuu

    0 0 Хариу бичих
  9. Шударга хүмүүс одоо дугарч эхэлж байна. Харин лаларууд шударга байсных нь төлөө бүгд муулна. зүгээр л мөнгөөр муулдаг. мөнгөөр алдаг гарууд. иймэрхүү юмнуудыг төрөөс зайлуулж хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Монгол адууг бодсон хүн Монгол хүнийг ч гэсэн бодно. Хүрэлсүхийг л намын дарга болгох хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  10. за энэ social оор Намын суудалд санаархаж янз бүрийн мэдээлэл тарьж мөрдүүлж байгаа хүний цаана байгаа нөхөр ш дээ. Оффшорчид нэгдчээд өөрийн хүнээ үлдээх гээд байгаа арга. Тэгээл ард түмэн насаараа хөдөлмөрлөөд өрөө төлөөл хорвоог орхих жишээний

    0 0 Хариу бичих
  11. хэн нэгний дарамтанд байнга байж дарамталж мөрдүүлж л байдаг юу ч болоогүй юм шиг явсаар байх нь зөв үү үгүй шударга ёс, эрх тэгш байдал дутагдаж байна

    0 0 Хариу бичих
  12. .ӨНӨӨДӨР МОНГОЛ ТӨРД ХАЧИГ ШИГ НААЛДСАН ХЭДЭН ЛУЙВАРЧИД БАЙГАА...ТЭД ИЙМ ЗАВААН ВМ ХИЙЖ ЭЦЭСТ НЬ НОТЛОГОО БАЙХАД ШУДАРГА ЗҮЙЛИЙГ НУУН ДУУГҮЙ СУУЖ БАЙГАА...ТЭМЦЭХ ЁСТОЙ ҮНЭН ЯЛАХ УЧИРТАЙ

    0 0 Хариу бичих
  13. Нэг нэгнийхээ мууг үзэх гэж, үйлдэл бүрийг нь алдалгүй ажиглаад байгаа шалтгаан нь У.Хүрэлсүх МАН-ын дарга болвол энэ Эрдэнэбат, Номтойбаяр, Сандуй, Оюунхорол, Энхболд гээд бүх луйварчдыг зайлуулах юм гэсэн. Тэгээд үхтэлээ айж байгаа нь энэ...

    0 0 Хариу бичих
  14. Uursdiin ner turiig ul haihran uneniig helj, bulhaig ni delgej bga ene 2 zaluu uneheer zorigtoi bsn. Haashaa ch hudluhuurgui barimt notolgoog ni gargaad irlee shde. MAH-d luuvirchid erh medliin tuluuh hun hereggu, Erdenebat terguutei humuusiig or undesgui huun zailuulj, MAH-iig jinhene udirdagchaar udirduulah heregtei.

    0 0 Хариу бичих
  15. Enhbold tergvvtei xvmvvs Undur alban tushaaltai gexeereel yu l bol yu xij boldog yu shig bgan. Xemjee xyzgaar gej bas neg yum bdagdaa uug ni. Uuriin erx medliig ashiglaj xvnd daramt vzvvlj bga bol uls turd xereggvi l bolow uu.

    0 0 Хариу бичих
  16. Enhboldiin l xor xutgax ajillagaa bshdee. Uls turuus archaagvi neg negniixaa uliig dolooson xden xvmvvsiig zailuumaar yum.

    0 0 Хариу бичих
  17. ENE HENII HUUHED BE EEJ AAW NI HEN BE

    0 0 Хариу бичих
  18. ТИЙМ СҮРХИЙ МУНДАГ ЮМ БОЛ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖГҮЙ ГЭЭД Л АЖИЛАА ӨГЧӨӨЧ МАГНАЙ ШИГ ЧАДАХГҮЙ Л ДЭЭ АЛИАЛАГЧ УХАНА ЧИНЬИ

    0 0 Хариу бичих
  19. ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ТӨРД ШУДАРГА ЗҮЙЛ ГЭЖ БАЙХГҮЙ БАЙНА ГЭЖ НИЙГЭМД БУРУУГААР ХАРУУЛЖ БАЙГАА ХЭДЭНХЭН ЛУЙВАРЧИД ТӨРД СУУЖ БАЙНА.ОДОО ТЭДНИЙ ГАРТ НЭГЭН ЭХ ОРОНЧ ХҮҮГЭЭ ӨГӨХ ШАХЛАА...ХАРСААР Л

    0 0 Хариу бичих