Эмэгтэйчүүдийн хөхний хэмжээнээс шалтгаалан хөнгөлөлт үзүүлдэг ресторан нээгдлээ

Л.Эрдэнэжаргал


БНХАУ-ын Ханзоу хотод байрлах далайн амьтдаар хийсэн хоолоор дагнасан нэгэн рестораны шинэхэн үйлчилгээ эмэгтэйчүүдэд ихэд таалагдаж байгаа ажээ. Trendy Shrimp нэртэй уг ресторан энэ сараас эмэгтэй үйлчлүүлэгчиддээ онцгойлон зориулсан хөнгөлөлтийг санал болгосон нь хөхнийхөө хэмжээнээс хамааран хөнгөлөлт эдлэх үйлчилгээ юм. Эрдэмтэд, эмч нар эмэгтэйчүүдийн хөхийг А-G хүртэл 7 ангилдаг. А буюу хамгийн жижиг хөхний аяга нь 10 см, хамгийн том хэмжээ болох G нь 25 см байдаг.

Хөхний аяганы хэмжээгээ тодорхойлохын тулд 2 хэмжилтийг (хөхний тойрог болон цээжний тойрог) хийх шаардлагатай. Цээжний тойргийг мэдэхийн тулд хөхнийхөө яг доогуур хэмжилт хийнэ. Хөхний тойргийг мэдэхийн тулд яг хөхөн дээгүүрээ (хөхний товчин дээгүүр) хэмжилт хийнэ. Эдгээр хоёр хэмжээний хоорон дахь сантиметрийн ялгаа нь хөхний аяганы хэмжээг тодорхойлдог.

Trendy Shrimp ресторанаар үйлчлүүлж буй эмэгтэй А хэмжээтэй хөхтэй бол 5%, G бол 65% хүртэл хэмжээгээр хөнгөлөлт үзэх ажээ. Олон хүний шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч байгаа хэдий ч тус рестораны орлого уг хөнгөлөлтийн үйлчилгээг нэвтрүүлснээс хойш 20 хувиар нэмэгдсэн байна.

Тус рестораны менежерийн хэлснээр эмэгтэй үйлчлүүлэгчид нь илүү хөнгөлөлт авахаар хөхөө бахархалтайгаар үзүүлж буй аж.

Хятад улсын хоолны бизнес өрсөлдөөн ихтэй байдгаас ресторанууд онцгой маягийн хөнгөлөлт, урамшууллаар үйлчлүүлэгчдийг татахыг эрмэлздэг болсон байна. Өмнө нь Зензоу дахь нэг ресторан сайхан харагддаг буюу царайлаг хүмүүст үнэгүй хоол санал болгож байсан юм. Ингэхдээ үйлчлүүлэгчдийн олонхийн саналаар царайлагт тооцогдсон хүмүүст энэ урамшуулалаа үзүүлдэг байжээ. Харин Шандоны халуун тогооны шөлний ресторан богино банзалтай эмэгтэйчүүдэд илүү хөнгөлөлт үзүүлэх зэргээр онцгой, содон аргууд хэрэглэн үйлчлүүлэгчдээ татаж байсан олон жишээ бий. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Hytadad ym bolgon cholootei ymaaa manaid bol bussibnes haaaj boodog

    1 0 Хариу бичих