Дэлхийд туршлагатай Чанги нисэх буудлын зөвлөх үйлчилгээг авна

Eagle.mn


ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хуралд оролцож буй Сингапурын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Kevin Shumтэй уулзалт хийлээ.

Ирэх жил ашиглалт орох Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахад дэлхийд туршлагатай Сингапурын Чанги нисэх буудлаас туршлага судлах, тус нисэх буудлын зөвлөх үйлчилгээг авах, Сингапурын нисэхийн академид мэргэжилтэн бэлтгэх, сургах цар хүрээг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн илэрхийллээ.

Сингапурын тал эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжиж, хамтарч ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлээд нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр амжилттай ажиллаж буй Монгол улстай туршлага судалж, хамтарч ажиллахаар боллоо.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Менежмэнтийг нь япончууд авч явна гэсэн яасан бэ? Нөгөө хэдэн дарга нар нь ажилгүй болчих гээд байгаа болохоор буудлын удирдлагаа япончуудад өгөхгүй баына гэж оылгохоор байна

    0 0 Хариу бичих