Он гарсаар 86 хүн усанд осолдож амь насаа алджээ

Б.Мичид


Онцгой байдлын ерөнхий газраас авсан мэдээллээр наймдугаар сарын 8-ны өдрийн байдлаар нийслэлийн дөрвөн дүүрэгт 12, орон нутгийн 16 аймагт 58 нийт 70 удаагийн тохиолдолоор 13 хүүхэд, 73 том хүн буюу нийт 86 хүн усанд осолдон амь насаа алдсан байна.

Сүүлийн өдрүүдэд цаг агаарын тогтворгүй байлал, байгалийн гэнэтийн гамшигт үзэгдэл ажиглагдах болсон тул аялал зугаалгаар яваа болон явахаар төлөвлөж байгаа иргэд та бүхэн цаг агаарын урьдчилсан төлөв, мэдээ, мэдээллийг баталгаат эх сурвалжаас авч аадар бороо, аянга цахилгаанаас болгоомжлон төвшин нэмэгдсэн гол, мөрөн, нуур, цөөрмийн усанд сэлэхгүй байх, баталгаатай бус газраар гол мөрөн гатлахгүй, загасчлахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, архи согтууруулах ундаа ууж хэргэлсэн үедээ усруу орохгүй байх зэрэг учирч болзошгүй эрэсдэлд өөрийгөө болон бусдыгаа өртүүлэхгүй байх арга хэмжээ авахыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүлж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)