Иргэдийг аюулгүй зорчих нөхцөлөө хангах хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна

Б.Мичид


Амралт, аялал зугаалгын цаг дуусах дөхөж хичээл сургуулийн бэлтгэл ажлын үе эхлэх гэж байна.  Хөдөө орон нутгийг зорьсон, орон нутгаас  нийслэл хотыг зорих  хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэх хандлагатай байгаа учраас иргэдийг өөрийнхөө амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг сайтар ханган  зөвшөөрөлтэй хот хоорондын зорчигч тээврийн унаагаар үйлчлүүлэх, хэрэв өөрийн  унаагаар зорчиж яваа бол тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг  сайтар хангаж явахыг анааруулж байна. Мөн цаг агаар, зам орчны нөхцөл байдал, тээж яваа ачаа зэрэгт хурдаа зөв тохируулан, хамгаалалтын бүс, суудлыг хэрэглэх, хэт ядарсан, олон цагаар тасралтгүй жолоо барихгүй байх, зорчигчыг зориулалт бүхий хэсэгт дүрэм, стандартаар тогтоосоны дагуу   тээвэрлэх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж  аюулгүй байдлаа ханган болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, бусаддаа хүндэлтгэлтэй  дүрмийн дагуу   соёлтой оролцохыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)