Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Eagle.mn


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт зарлагджээ. Одоогоор хэлэлцэх асуудал тодорхойгүй байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хэлснээр бол тус яамны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоог дээрх хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэж магадгүй байгаа. 
Онцлоход, долоо хоног бүрийн лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог ч сайд нарын зарим нь амралттай байгаа тул өнгөрсөн долоо хоногуудад Засгийн газар хуралдаануудаа өнжөөсөн юм. 

Харин энэ долоо хоногоос эхэлж, Засгийн газрын хуралдаан тогтмолжих төлөвтэй байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. undsen huul l baisan bol

    0 0 Хариу бичих
  2. Хүрэлсүх Энхбаяр, Цолмонгийн эсрэг яаж босож дарлаа. Одоо энэ цус ойртсон энх болд, эрдэнэбат, уяачид, мөнгө өгч сайд, ТНБД болсон бүх нөхдийг зайлуулах хэрэгтэй. Түүнд зориг бий. Тэр чадна. Хугацаа алдаад байна. Яаравчлах хэрэгтэй

    0 0 Хариу бичих