Цэцэрлэгийн цахим бүртгэлд 17648 хүүхэд бүртгүүлээд байна

Б.Мичид


Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэлд 17648 хүүхэд бүртгүүлээд байна. Нийслэлийн хэмжээнд 2015 онд төрсөн хоёр настай хүүхдүүд 39 мянга байгаа бөгөөд одоогийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэл 45 хувьтай явж байгаа талаар мэргэжилтнүүд мэдээллээ.

Энэ хичээлийн жилд гурван настай 1847 хүүхэд, дөрвөн настай 1439 хүүхэд, таван настай 2573 хүүхдийг нэмэлт элсэлтээр авах юм байна. Төрийн өмчийн цэцэрлэгт цахимаар бүртгүүлсэн хоёр настай хүүхдүүдийн 30 гаруй хувь нь хамрагдах боломжтой байгаа. Мөн төрийн бус өмчийн 443 цэцэрлэгт 12 мянга гаруй хүүхэд элсэх боломжтой гэнэ. Ингэснээр энэ жил хоёр настнуудын 70 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтойг нийслэлийн Боловсролын газраас мэдээлж байсан.

Харин өмнө нь цэцэрлэгт явж байсан 3-5 настнуудыг уламжлалт аргаар наймдугаар сарын 21-ний өдөр цэцэрлэг дээр нь бүртгэх гэнэ. Мөн хүүхдээ цахим бүртгэлээр бүртгүүлэх боломжгүй эцэг, эхчүүд энэ сарын 10-ны өдөр бүх цэцэрлэгт нэгдсэн журмаар багш ажилтнууд бүртгэж өгч, туслах юм байна. Цэцэрлэгийн цахим бүртгэл долдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сарын хугацаанд буюу энэ сарын 24-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)