Оксфордын Их сургуульд хэрхэн элсэж орох вэ?

Л.Эрдэнэжаргал


Нийт 19718 оюутантай тус сургуулийн хувьд хүйсийн харьцаа 46:54 байдаг. Оксфордын их сургуульд суралцагч гадаад оюутнууд нийт суралцагчдийн 35 хувийг эзэлдэг нь дундаж үзүүлэлтэд орж буй ажээ. Английн Оксфорд хотод орших уг сургууль нь 900 гаруй жилийн түүхтэй. Тэртээ 1096 онд Оксфордын их сургуульд оюутнууд суралцаж байсны баталгаа олдсон байдаг нь англи хэлтнүүдийн анхны их сургууль хэмээн өргөмжлөгдөхөд хүргэжээ. Оксфордын их сургууль нь их сургуулийн 38 коллеж, 6 нэрэмжит танхим, дэлхийн хамгийн томд тооцогдох номын сангийн сүлжээндээ 11 сая гаруй номтой, Микеланжело, Пикассо, Леонардо Да Винчигийн бүтээлүүдийн жинхэнэ эхийг хадгалдаг, дэлхийн хамгийн нэр хүндтэй, тэргүүлэгч судалгааны сургууль юм. Жил бүр 3000 оюутан Оксфордын их сургуульд элсэн ордог бөгөөд дэлхийн 80 оронд өөрийн салбар хүрээлэнтэй. Эдгээр хүрээлэн нь Оксфордод элсэн орохыг хүсэгчдэд туслах гол зорилготой юм.

Оксфордын их сургуулийн “олон улсын тэтгэлэг” нь жил бүр гадаадын 200 оюутан бүтэн болон хагас тэтгэлэг олгодог. Ганц энэ тэтгэлэгээр ч зогсохгүй Кларендон, Родесийн тэтгэлэгvvд ч бий. Тус сургуулийн аль нэг коллежид элсэн орсон оюутан эхний жилдээ 1000 фунт стерлинг, дараачийн жилvvдэд нь 500 фунт стерлинг авдаг. Тэтгэлэгийн маш олон тєрєл байдаг. Тухайлбал:

Award & Exhibition-Энэ нь тухайн коллежид элсэн орсон оюутан эхний жилдээ амжилттай суралцвал энэхvv урамшууллыг єгдєг.
Study Grant-Оюутны байрны хєлсийг даах
Tutiorial Grant-Хэрэв тухайн оюутан жил дараалан амжилттай суралцаж байвал тvvнд энэ шагналыг єгдєг.
Travel Grant-тус сургуулийн оюутан суралцах зорилгоор єєр газар руу тvр явах хэрэг гарвал тэр vед тээврийн хєлсийг нь даах
Book Grant-Ном болон бусад хичээлийн материалын vнийг даах.
Job Opportunities-Зарим сургуулиуд оюутнууддаа хичээлийн хажуугаар ажиллах боломж олгож, хэд хэдэн тєрлийн ажил санал болгодог.

Оксфордын их сургуулийн гурван жилийн курс нь 2000 фунт стерлинг, дєрвєн жилийнх нь 2500 фунт стерлингийн тєлбєртэй.

Хэрэв аль сургуульд нь элсэн орохоо шийдэж чадахгүй байвал "Нээлттэй өргөдлийн маягт" авч болно. Ингэснээр өөрийн шийдэж, сонгож чадахгүй байгаа асуудлаа Оксфордын их сургуулийн сургалтын албанд даатгана гэсэн үг юм. "Нээлттэй өргөдлийн маягт" бөглөж явуулсан элсэгчдийг тус сургуулийн сургалтын албанаас дүнгийн түвшин, сонирхол зэргийг харгалзан тохирох коллежид хуваарилдаг байна.

Оксфордын Их сургуульд элсэхийг хүсэгчид эртнээс өргөдлийн маягтаа хүсэх хэрэгтэй болдог. Өргөдлийн маягтаа өөрийн суралцах боломж, сургалтын хэлбэрийн талаар бичсэн 2 хуудас бичгийн ажилтай хамт илгээгээрэй. Хамгийн гол нь өөрийн сонирхож буй, суралцахыг хүсч буй ангиа зөв сонгох хэрэгтэй хэмээн зөвлөх байна.

Учир нь тус сургууль маш олон чиглэлээр сургалт явуулдаг. Оксфорд-ынхон жил бүр нээлттэй өдрүүд зохион байгуулж коллеж бүр нь өөрсдийн сургалт, үйл ажиллагааг сурталчилж, бүхий л мэдээллийг нээлттэйгээр өгдөг. Хэрэв аль сургуульд нь элсэн орохоо шийдэж чадахгүй байвал "Нээлттэй өргөдлийн маягт" авч болно. Ингэснээр өөрийн шийдэж, сонгож чадахгүй байгаа асуудлаа Оксфордын их сургуулийн сургалтын албанд даатгана гэсэн үг юм. "Нээлттэй өргөдлийн маягт" бөглөж явуулсан элсэгчдийг тус сургуулийн сургалтын албанаас дүнгийн түвшин, сонирхол зэргийг харгалзан тохирох коллежид хуваарилдаг байна.

Оксфордод элсэгчид элсэн орох эхний жилдээ, төгсөх жилийн гэсэн хоёр шалгалт өгдөг.

Өргөдлийн маягт, бичгийн ажлаа өгсөн элсэхийг хүсэгчид голдуу 12 дугаар сард ярилцлагад ордог. Ярилцлагын ємнє тухайн ярилцлагыг авах багш єргєдєл гаргагчтай богино хэмжээний уулзалт хийн ярилцлага яаж авах болон бас бус зєвєлгєєнvvдийг єгдєг. Харин ярилцлагыг таны сонгосон мэргэжлийн багш авна. Ихэнх єргєдєл гаргагч 1-2 удаа ярилцлагад орох ба ярилцлага тус бvр 20-30 минут vргэлжилдэг байна. Ярилцлагаар таны сонгосон мэргэжлийн тухай, яагаад 3 эсвэл 4 жил суралцахыг хvссэн зэргээс гадна хэрэв математик, физик, анагаах ухаан зэргийг сонгосон бол энэ талаарх мэдлэгийг чинь шалгана.

Хаяг: University Offices8 Wellington Square8 Oxford8 OX12 JD.UK
Tel: +44(0)1865270000
Нэмэлт мэдээлэл: 
Janine Fisher, Mansfield College, Oxford OX1 3TF
Tel: 01865 270984, Fax: 01865 270970
Email: [email protected] 
Web: www.oxford-access.org

Email: [email protected]

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)