Шадар сайдыг мөрдсөн хэргийг шалгуулж байна

Eagle.mn


Шадар сайдын ажлын албанаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр “Сарын өмнө бидэнд Шадар сайд У.Хүрэлсүхийг хууль бусаар мөрдөж эхэлсэн тухай мэдээлэл ирсэн. Энэ асуудлыг Шадар сайдад танилцуулахад “Хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй” гэж үзсэн. Ийм учраас долдугаар сарын 3-нд Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нарт хандан албан бичиг хүргүүлсэн. 

Албан бичигт “Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, эрүүл мэндэд халдах зохион байгуулалттай үйл ажиллагааг нэр бүхий албан тушаалтан зохион байгуулж болзошгүй гэж үзэж байгаа тул уг асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд нягтлан шалгаж, яаралтай арга хэмжээ авна уу” гэж бичсэн байгаа. Одоогоор дээрх газруудаас ямарваа нэгэн хариу ирүүлээгүй байна. 

Дөрөв хоногийн өмнө мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаярт хандсан. 

Яагаад гэвэл энэ хэрэг явдалтай холбоотой гэх бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн. 

Албан бичигт “Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд халдахаар Монгол Улсын зарим иргэд хууль бусаар чагнах, тагнах ажиллагаа явуулж байгаа талаар Шадар сайдын албанд мэдээлэл ирүүлсний дагуу холбогдох байгууллагаар шалгаж, тогтоолгох тухай албан бичиг явуулсан. Энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн, төрийн өндөр дээд албан тушаалтны амь нас, аюулгүй байдалд заналхийлсэн. Цаашлаад төрийн сайдыг тагнах, чагнах байдлаар хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулах замаар үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах гэсэн ноцтой үйлдэл тул Аюулгүй байдлын байнгын хороонд хандаж байна” гэдгийг мэдэгдсэн гэлээ. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд мөн хандсан байна. 

Тэрбээр мөн Одоо бид гэрчүүдэд санаа зовниж байна. Хуулийн байгууллагаар аюулгүй байдлыг хангах, гэрчүүдийг хяналтдаа авах нь зүйтэй гэж Шадар сайдын ажлын алба мэдэгдэж байгаа. Энэ хэрэг явдлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учраас сэтгүүлчдийн асуултад хариулт өгөх боломжгүй гэсэн юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Хүрэлсүхийг гараад ирэх бий гэхээс шээс нь гоожиж, үхтэлээ айж байгаа олигархууд байгаа шүү. Мэдээж энэ новшнужд хийсэн байж таараа. Хүрэлсүхээ наад авилгач новшнуудаа шоронд нь явуулаарай. Чамайг хорлож магадгүй шүү наад хужаа нар чинь. Зоригийн хэргийг бүү март..,

    0 0 Хариу бичих
  2. МАН дотроосоо өмхийрч ялзараад илжирчихсээн . Одоо ямарч эмчилгээ авахаасаа өнгөрсөн.

    0 0 Хариу бичих
  3. Тагнаж байгааг нь хэлсэн юм бол хаанаас тагнаад байгааг нь хэлээгүй хэрэг үү!. Хүрэлсүх намаасаа урвалт хийж нэр дэвшигчээ унагасан гэх юм билээ. Энэ үйлдэл нь үнэн бол Хүрэлсүх бантсандаа жүжиг тавьж байгаа ч юм билүү!? Юундаа их сүржигнээд байгаа юм бэ. Их хурлын дарга МАН-ийн даргын хувь хувьсгалын ажлыг бишгүйдээ л тагнаж,бичлэг хийж бүр эвлүүлэг хүртэл хийж сонгууллийн үеэр хорлонтой нь аргагүй цацсан биздээ. Арай Хүрэлсүх хийчихсэн юм биш биз!!!Айсан хүн алдаг, ичсэн хүн адуу хөөдөг гэж үг бий

    0 0 Хариу бичих
    • Магадгүй ээ магадгүй Одоогийн залуучууд өөрийнхөө эрдэм чадлынхаа хэр хэмжээг мэднээ гэж байхгүй. хэсэг бүлгээрээ хуйвалдааныг сайн хийж чадвал албан тушаалд хүрч болдгийг ч сая харуулчихлаа.албан тушаалд дэндүү шунаг сувдаг гэж жигтэйхэн.

      0 0
    • Магадгүй ээ магадгүй Одоогийн залуучууд өөрийнхөө эрдэм чадлынхаа хэр хэмжээг мэднээ гэж байхгүй. хэсэг бүлгээрээ хуйвалдааныг сайн хийж чадвал албан тушаалд хүрч болдгийг ч сая харуулчихлаа.албан тушаалд дэндүү шунаг сувдаг гэж жигтэйхэн.

      0 0