Хойд Солонгосын хөөргөсөн пуужин зорчигч тээврийн онгоцтой мөргөлдөх шахжээ

Хойд Солонгосын харвасан тив алгасах баллистик пуужин Францын “Air France” компанийн 330 гаруй зорчигч тээвэрлэсэн нисэх онгоцтой мөргөлдөх шахсан талаар Пентагон мэдээлжээ. “Air France” компаний Боинг-777 нисэх онгоц Хойд Солонгосын баллистик пуужинтай 100 км ойртож очсон бөгөөд баллистик пуужинг газардсанаас ердөө 10 минутын дараа нисэх онгоц ижил замаар нисч таарсан байна. Хойд Солонгосын пуужин агаарт байх үед зорчигч тээврийн нисэх онгоц Японы Хоккайдо арлын баруун хэсэгт нисч явжээ. Баллистик пуужин загасчлал болон олон улсын далайн худалдааны зам бүхий Японы эдийн засгийн бүсэд унасан аж. Хойд Солонгосын баллистик пуужин олон улсын нислэгтэй агаарын орон зайг дайрч өнгөрсөн  явдлын дараа Францын нислэгийн албаныхан Хойд Солонгосын эргэн тойронд нисэхийг хориглосон бүсээ нэмэгдүүлэх шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрчээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Би ч бараг онгоцны далавч сүүлийг шүргэх шахсан юм байхдаа ( 100, 200метр ойр зөрсөн) гэж бодлоо. Тэгсэн Малдив эсвэл Сингапур улсын газар нутгийн өргөнөөс дахин хол зай байсан юм байна.

    0 0 Хариу бичих
  2. Амеркууд худлаа сүр бадруулж Хойдыг муулах ээлжит тархи угаалтаа л хийж байхгүй юу даа Манайхан гадаад улс орны болоод бусад мэдээллийг хэзээ өөрийн толгойгоор хүлээж авдаг болно доо. Барууны тархи угаалтад бүр автчихсан. Тэдний үгийг сохролор дагасаар байгаад ээж чинь муу хүн гэвэл өө тийм гэх нь холгүй шүү

    1 0 Хариу бичих
  3. Юу ч тооцож мэдэхгүйгээ гайхуулаад л манайхны толгой үнэндээ хооморчээ?! АН-ынхан залуучуудаа боловсролгүй болгож чадаж байнаа?! Өндөр хурдтай пуужин, нисэх онгоцны хувьд 100км гэдэг бага зайшдээ?! Тун аюултай хэрэгшдээ?!

    1 0 Хариу бичих
    • Юу яасан нам бэ? Үалуус нь АН гарахад боловсролгүй, МАН гарахаар боловсролтой болдог гэх гэд бна уу. Мал аа

      0 0
  4. 100км гэдэг хол шүү. Хойд Солонгос зөв улс

    2 1 Хариу бичих
    • 10 minutiin l zai malaaaaaaa

      0 1
  5. Surtei amisgaanuud ve.

    1 1 Хариу бичих
  6. 100 км ийн зайтай зөрж байхад баасны нь мөргөлддөг юм.

    2 1 Хариу бичих