Унгар улсын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдсан Усан спортын 17 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хаалтын арга хэмжээнд монголын нугараач нар оролцжээ. Толруулбал, Монгол Циркийн хөгжлийн төвийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд монголынхоо циркийн уран нугаралтын жүжигчдээ амжилттай ийнхүү усан спортын ДАШТ-ийн хаалтын арга хэмжээнд оролцуулсан байна. Эдгээр мундаг нугараач нар Ц.Сэлэнгэ, Л.Энхцэцэг, Д.Дэлгэрцэцэг багш нарын удирдлаган дор хичээллэж байгаа аж.