Ази, Номхон далайн 31 дэх жембориг Монголд анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 29-нд Олон улсын “Найрамдал” цогцолборт нээлтээ хийлээ. Дэлхийн 36 орны 2000 скаут, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн 4000 скаут болон сайн дурын 1500 удирдагч нараас бүрдсэн 7500 хүн оролцож буй томоохон арга хэмжээ юм.

Энэ сарын 27-ноос ирэх сарын 2-ны хооронд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн скаутууд “Go Nomad” буюу “Нүүдэлчдийн зүг” уриан дор нэгдэн адал явдалт өдрүүдийг өнгөрүүлэх болно.







