Хүүхдээ цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдэд багш, арга зүйчид тусална

Б.Мичид


Нийслэлийн хэмжээнд энэ жил цэцэрлэгт орж буй хоёр настнуудыг долоодугаар сарын 25-ны өдрөөс наймдугаар сарын 24 -ний өдрийн хооронд  tsetserleg.ulaanbaatar.mn цахим сайтаар бүртгэж байгаа. 

Эцэг, эхчүүд www.tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар орж, хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд автоматаар аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирнэ.

Гэхдээ цахим хэлбэрээр бүртгүүлэх боломжгүй иргэдэд зориулан бүх цэцэрлэг дээр туслах ажилтан, багш, арга зүйч нар эцэг эхчүүдэд заавар зөвлөгөө өгч ажиллаж байгааг албаныхан дуулгасан.

Цахим бүртгэл явагдаж дууссаны дараа цахим элсэлт эхэлнэ. Өмнөх жилүүдийн хувьд сугалаагаар явагдаж байсан бол энэ ажил цахим бүртгэлд бүртгүүлсэн хүүхдүүдийн дундаас санамсаргүй аргаар функцээр сонгох ба үүнийг Кибэр аюулгүй байдлын газар, Тагнуулын ерөнхий газар баталгаажуулах юм байна.

Харин 3-5 настай хүүхдүүдийн бүртгэлийг наймдугаар сарын 21-24-нд  харъяа  дүүргийнх нь цэцэрлэгт уламжлалт аргаар эцэг эх нь очиж бүртгүүлэх юм байна. 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Burtguulsnihe daraa shiljilt hudulguun hiivep yahin bol shiljij irsen gazraa burtguulmeer bhin

    0 0 Хариу бичих
  2. ene webrvvchn orhoor alda zaagad bna hurdan hariu ogorei

    0 0 Хариу бичих
    • Utasnas bolohguibble suurin com.s or

      0 0