Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

Б.Мичид


Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилт болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, цахим бүртгэл-мэдээллийн нэгдсэн удирдлагаар төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.

2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийн бүртгэл цахим хэлбэрээр долоодугаар сарын 25-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 24 -ний өдрийн хооронд явагдана. Бүртгэл tsetserleg.ulaanbaatar.mn цахим сайтаар явагдана.

Эцэг, эхчүүд www.tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар орж, хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд автоматаар аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирнэ.

Нийслэлийн боловсролын газраас гаргасан зөвлөмжид зааснаар 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдийг л төрийн өмчийн цэцэрлэгт харъяаллын дагуу бүртгэх журамтай юм билээ. Тэгэхээр энэ жил онлайн бүртгэлээр 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүүхдүүдийг бүртгэнэ. Хэрвээ өнгөрсөн жил цэцэрлэгт бүртгүүлэхээр сугалаа сугалаад хамрагдаж чадаагүй бол ирэх наймдугаар сарын 10-наас харъяаллын цэцэрлэг дээрээ очиж, бүртгүүлэх боломжтой. 

Бүртгүүлсний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх юм байна. Иймээс утсанд мессежээр ирсэн бүртгэлийн тусгай дугаараа устгаж болохгүйг албаныхан анхаарууллаа. Учир нь уг дугаараар сугалаа явагдах юм.

Өмнөх хичээлийн жилийн суралцагчид, шинээр элсэх зорилтот бүлгийн хүүхдүүд болон тухайн цэцэрлэг 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах бол бүртгэлийг  хамтатган, уламжлалт аргаар 2017 оны 08 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд ажлын цагаар уламжлалт аргаар зохион байгуулагдана.

2016-2017 оны хичээлийн жилд  улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын  1354  байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 46 хувь буюу 623 нь нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байна. 2016-2017 оны хичээлийн жилд нийслэлд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны 145917 хүүхэд байгаагаас төрийн өмчийн 216 цэцэрлэгт 77706, төрийн бус өмчийн 407 цэцэрлэгт 27379, нийт 623 цэцэрлэгт 105085 хүүхэд хамрагдаж хамран сургалт 72,0 хувьд хүрсэн. Өнгөрсөн хичээлийн жилийнхээс хүүхдийн тоо 12185, хамран сургалтын хувь 3.7-оор нэмэгдсэн дүнтэй гарчээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Garahguigee shuud tentsen tentseegui gj ireheer hen itgeh yum boditoor haruulah heregtei sh dee shudreaga bus bna uursduu sugalaa sugalsan dr yum

    1 0 Хариу бичих
  2. Заавал ээжийн хаяг гэхийн сонин юмаа

    0 0 Хариу бичих
  3. Яаж бүртгүүлэх юм бэ болхкү бна шдэээ

    0 0 Хариу бичих
  4. яаж бүртгүүлж байна вэ

    0 0 Хариу бичих
  5. 2настай хүүхэд бүртгүлэх гэсийн хороо 17 холбогдох дугараа үлдэнүү

    0 0 Хариу бичих
  6. Zaawal mongloor vsgiin bichehvv

    0 0 Хариу бичих
  7. sait chine bolohgui baishdee

    0 0 Хариу бичих
    • www ghgugeee opj bnlee tgd zowhon 2 nastai huuhduudg l online aar gj bnlee

      0 0