Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзаж, сүүлийн жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилж, Монгол Улсын төрийн албан тушаалыг наймаалах сэдэв бүхий асуудлаар ярилцсан уг баримтад нухацтай хандахыг онцлон сануулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байх үедээ өнгөрсөн зургадугаар сарын 5-нд уг асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан албан бичгийг өөрийн биеэр хүргэж байсан юм. Өнөөдрийг хүртэл уг албан бичигт ямар нэгэн хариу өгөөгүй байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр анхааруулж асуулаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй уг 90 минутын бичлэгийн турш илтгэл тавьж, мэдээлэл хийж байсан бөгөөд гэтэл 2016 оны УИХ, орон нутгийн сонгууль дуусмагц төрийн өндөр албан тушаалд шууд очсоныг АТГ яагаад шалгахгүй байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тодруулан асууж байлаа.

Уулзалтын үеэр АТГ-ын удирдлагууд 60 тэрбум төгрөгөөр Монгол Улсын төрийн албан тушаалыг арилжих, санал тоолох машиныг хакердах зэрэг маш ноцтой асуудлаар ярилцсан 90 минутын бичлэгийг олон нийтэд ил болгосон хамгийн гол гэрч болох Г.Доржзодовыг нэг ч удаа байцаагаагүй гэдгээ хэллээ.

Энэ асуудлаар нэн даруй хариу өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын удирдлагаас шаардлаа.

Эх сурвалж: President.mn


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)

  1. Buruu yum hiisen 10 jiliin huuhed shg l suuh yumao. tolgoigoo majij neg ineedeg bsandaa huuhed bhaa. yalgaagui l bn

    0 0 Хариу бичих
  2. Энхжаргал их бөөрөнхий хүн байна Хажууд нь сууж байгаа нь бүрч хэрэггүй Зориг зүрхтэй шудрага ёсны төлөө өөрийгөө золиослох чадвартай хүн тавих хэрэгтэй Бидэнд ганц л боломж байгаа Энэ боломжийг ашиглаж чадахгүй юм бол Монголын хувь заяа хаашаа вэ гэдэг нь тодорхой

    0 0 Хариу бичих
  3. Эхлээд наад 2оо зайлдуулах хэрэгтэй

    1 0 Хариу бичих
  4. Eрөнхийлөгч өө, наад нөхдүүд чинь өөртөй чинь гар нийлж ажиллах улс биш байнаа, Юуны өмнө Та Тагнуул, АТГ, Прокурор, Шүүх, Хууль, Цагдаагийн Удирдлагуудыг даруй сольж өөрийн хүнээр багаа бүрдүүлж ажиллахгүй юм бол Ард иргэддээ амалсан амлалтаа хэрэгжүүлж чадахгүй байх өө, Саглагар модонд шувуу их цуглардаг, сайн Эзэнд ухаант хүмүүн үйлчилдэг гэгчээр Та томилгоогоо нэлээн няхуур сайн бодож тунгааж хийхгүй бол саяын Сонгуулиар МАН-ынхан дотроосоо Эзнийхээ эсрэг яаж ажиллаж хүн чанараа алдаж гээж байсныг Та харсан шүү дээ,

    0 0 Хариу бичих
  5. Эднээс асууж байхаар та өөрөө миний оффшоп болон бусад бизнесийн талаар олон нийтэд цацагдсан асуудлдыг шалгаад өгнө үү.Хэрвээ миний нэр холбогдсон компаниудаас ямар нэг хууль зөрчсөн асуудал гарвал би өөрийн биеээр үлгэрлэн арилгах болно гээд зориглоод хэлчихвэл дараагийн ажил зовлонгүй шийдэгдээд явчихна даа

    0 0 Хариу бичих
    • хэн ч гэсэн бага насандаа алдаж онож явдаг юм , яадгийн Эр хүний хийдгийг л хийгээд хариуцлагаа хүлээгээд өнгөрсөн л байна, Эр хүнд ийм хогийн зан хэрэггүй байдаг юм ш дээ,

      0 0
    • Таны бага насыг яармагийнхан бүгд мэддэг юм байна аа.Та дунд сургуульд байхдаа Дорж генералын гэрийг ухаад хүүхдийн колони явж байсныг тань хүүхдийн гэнэ томоогүй насандаа хийсэн хэрэг гээд зогсьё доо

      0 0
  6. Наад АТГ-ын дарга Энхжаргал чинь шинэ жилээр Энхболдынд уригдаж дайлуулж байсан хүн юу гэж Сандуй нарыг шалгахав дээ.

    0 0 Хариу бичих
  7. Наад 2 малаа зайлуулаад чаддаг хүнээр нь хийлгэ. Үүнийг хийчих чадалтай аавын хүү нар байгаа.

    0 0 Хариу бичих
  8. Эрхэм Eрөнхийлөгч өө , АТГ, Eрөнхий Прокурор, Цагдаагийн газрын дарга нарыг даруй өөрчиллөхгүй бол түрүүчийн Eрөнхийлөгчийн томилгооны хүмүүс урьдах эзнээсээ өөр хүнд тэгтлээ шударга ажил хэрэгч үйлчлэх үү, Энийг Та сайн бодох хэрэгтэй, Цааш цаашдаа иймэрхүү асуудалууд Нийгмийн шаардалгаар гарч ирэх болдог асуудлыг шалгах гэхээр наад нөхдүүд чинь бас бөөрөнхийлсөн хариулт өгөөд сууж байхыг үгүйсгэхгүй шүү дээ, Eрөнхийлөгч Та цаашдаа энэ бүх шударга бус зүйлтэй тууштай тэмцэж Ард иргэддээ амалснаа ажил хэрэг болгоё л гэж бодож байгаа бол юуны түрүүнд АТГ, Цагдаа, Прокурорынхоо удирдлагуудыг нэн даруй сольж өөрийн команд томилж ажиллуулах хэрэгтэй, Тэгж л байж Шударга ёс тогтооно уу гэхээс наад нөхдүүд чинь өөртөй чинь гар нийлэхээр нөхдүүд биш байна өө,

    0 0 Хариу бичих
    • Хууль хяналтын байгууллагуудад дагаж мөрддөг хуульгүй зөвхөн ерөнхийлөгчийн ( Элбэгдоржийн)дохио зангаагаар л ажлаа явуулж байсан хэрэг үү !!!? Одоо тэгээд Баттулгын дохио зангаар ажлахын тулд өөрийнхөө хүмүүсийг томилох нь зөв гэж байгаа нэрэг үү?Тэгвэл монгол улсад ажиллаж байгаа шүүх,цагдаа, прокурор, АТГ зэрэг нь Ерөнхийлөгчийн хувийн хучний байгууллага гэж үзэж болох нь ээ

      0 0
  9. Баттулгыг дэмжиж байна, маш зөв зүйлийг хийж байна, харин нөгөө намаа намнаад байхгүй хууль бус үйлдэлтэй тэмцээсэй билээ

    0 0 Хариу бичих
  10. Guldiicheed bj bgaa ni yu gej hariulah bol. Erunhiilogchiin asuultand

    0 0 Хариу бичих
    • Хариулахдаа монгол улсад мөрдөж байгаа хуулийн хүрээнд л хариулна даа Бид бол ерөнхийлөгчийн хувийн үйлчилгээний өмч биш Бүрэн эрхт тусгаар улсын хуулийн байгууллага юм аа

      0 0
  11. наадуул чинь энэ асуудал дээр нээх их ач холбогдол өгч ажиллахаар шинжгүй нэг бөөрөнхий хариулт өгөөд хөөрхөн гэгч бултаад л байна ш дээ, нэг л их Хууль ярьсан албан тушаалтан, тэгсэн мөртлөө Хууль зөрчсөн этгээдүүддээ арга хэмжээ авч ч Авилгалтай тэмцэх газрын дарга гээд л явж байдаг, Ийм байхад энэ Улс Авилгалаас яаж ч салах вэ дээ,

    0 0 Хариу бичих
    • Хуулиа тэгж их мөрдүүлэх гээд байгаа бол үлгэр шижээчээр ерөнхийлөгчийнхөө асуудлаас эхлүүлье дээ Эхлээ гадаадад бүртгэлтэй компанидаа эзэмшдэг хувьдаа ноогдох оффшоп бүсд хадаглаж байгаа хөрөнгөө монголд авчираад жирийн иргэдийнхээ адилаар татвараа төлөөд эхлүүлчих.Тэгсэн цагт жирийн иргэд нь татвараа төлөх гээд өөрсдөө жирийтэл гүйгээд ирнээ

      0 0