ОБЕГ-ын хандивын дансанд 580 сая төгрөг цуглараад байна

Б.Мичид


Түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж байгуулагуудаас ирүүлж буй хандив тусламж тасралтгүй үргэлжилсээр байна.

2017.07.20-ний өдрийн 18.00 цагийн байдлаар ОБЕГ-ын хандивын дансанд 595 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нийт 580.461.636 төгрөгийн мөнгөн хандив ирүүлээд байна.

Үүнээс гадна аж ахуйн нэгж байгууллага иргэдаээ цэвэр ус, талх, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний бүтээгдэхүүн, гутал, бээлий, цамц, хүрэм, өмд, малгай зэрэг хувцас хэрэглэл, усны сав, галын гөвүүр, галын хор, амны хаалт, үлээгүүр зэрэг багаж, тоног  төхөөрөмж, явуулын эмийн сан, эм, ороох боох материал зэрэг боломжит бүхий л зүйлийн хандив, тусламжийг өгсөн юм.

Эдгээр тусламжаар ирүүлсэн хүнс, хувцас, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдын нутагт түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагч, иргэдэд цаг алдалгүй хүргүүлж ажилласан байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. онцгой байдал амьд хүний төлөө биш юм бна гэдэг нь харагдаж бна тэдэн га газар шатлаа гээд байхаас тэр хүүхэд гэр бүл гэдэг үг алга устаасай гэсэн хужаагын эрлийзүүд төрийн ноёрхолд бна

    0 0 Хариу бичих
  2. Нэг Монголчууд, нэг улс, нэг л засгийн газар. Хагаралдуулж ашиг хонжоо хайгчидад орон зай байхгүй.

    0 0 Хариу бичих
  3. Одоо өнөө ус цацдаг онгоц авах мөнгө чинь хэд болоод байнадаа манайхаан.үнэ ханшийг мэдсэн бол цацаач.Өөрсдөө цугларсан хандивын мөнгөө хянаад, цуглуулаад тэр ус цацдагыг аваадахвал.... Хүрэлсүх сайдаа. Хөдлөөрэй онгоц авахын төлөө.Ж.Эрдэнэбатын ЗГ-ынхан авахуулахгүй байх магадлал маш өндөр учраас бид өөрсдөө хянан байж авахуулах хөдөлгөөн өрнүүлье Манайхаан Санал нэгдэцгээе.

    0 1 Хариу бичих