Хандив, тусламжийн барааг түймрийн голомтод нисдэг тэргээр хүргэж байна

Б.Мичид


Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад хоол хүнс, хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хандив тусламжийн 24 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг  хүргэхээр Зэвсэгт хүчний МИ 171Е загварын нисдэг тэргээр нислээ.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг, ГТТГ-ын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү нарын бүрэлдэхүүнтэй тус ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1, Мандал сумын 1, Төв аймгийн Батсүмбэр сумын 1, Эрдэнэ  сумын 1, нийт 4 түймрийн голомтод очиж, түймрийн нөхцөл байдалтай танилцаж, хандив тусламжийн бараа материалыг хүргэх юм.

2017.07.20-ны өдрийн 10:00 цагийн байдлаар 556 аж ахуйн нэгж, байгууллага, иргэд 546 сая төгрөгийн хандив тусламжийг Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлээд байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)