Фото тойм

Л.Эрдэнэжаргал


Дэлхий даяар өрнөж буй үйл явдлыг гэрэл зургаар харуулсан фото тоймыг хүргэе.

Гудамжны үзэсгэлэн

Газын зурвас, Жабалиад хотод гэрэл зургийн үзэсгэлэнгээ гудамжнаа дэлгэсэн Гассан Канафанигийн зургуудыг сонирхож буй багачууд

Гэрэл зургийг: Ramez H/Barcroft Images

Ариун газрын төлөө

Хилийн хамгаалагчид Арслант хаалганы гадна байрлах Ал-Аксын сүм хийдийн гол үүдэнд жагсаал болсон жагсаалын үеэр Палестин хүүг баривчилж буй нь. Израилийн Ариун газар хэмээн нэрлэгддэг уг сүмийг хааснаас үүдсэн Араб Израильчуудын эсэргүүцлийн жагсаал, цагдаа нартай хийсэн мөргөлдөөнд Израилийн 2 цагдаа амиа алджээ.

Гэрэл зургийг: Ahmad Gharabli/AFP/Getty Images

Шалгалт

Казакстаны Байконурын сансрын алба. Энэ сарын сүүлээр сансрын нислэг хийхээр төлөвлөсний дагуу сансрын нисгэгчдийн өмсгөлийг шалгаж буй нь.

Гэрэл зургийг: STR/AFP/Getty Images

Гайхамшигт тайз

Австрийн Брегенз хотын Seebühne хөвдөг тайзнаа алдарт Кармен дуурь тоглогдсон юм. Брегензийн Наадмаар усан дээр энэхүү гайхамшигт тайзыг бүтээжээ.

Гэрэл зургийг: Johannes Simon/Getty Images

Авирагчид

Испаний Гразалема хотноо болсон Toro de Cuerda наадмын үеэр буханд хөөгдөгсөд байшингийн цонхноо авирч биеэ хамгаалж буй нь.

Гэрэл зургийг: Jon Nazca/Reuters

Үзэсгэлэн гоо

Цагаан хотон шувуу Мюнхен хотын Хеллабрунны амьтны хүрээлэнд гоо үзэсгэлэнгээ гайхуулан байна.

Гэрэл зургийг: Matthias Schrader/AP

Амралт

Жианши мужийн усан паркын бассейнд зугаацаж буй амрагчид.

Гэрэл зургийг: Imaginechina/Shutterstock

Түймэр

АНУ, Калифорниа. Тус мужийн Марипозагийн ойролцоох толгодод гарсан түймрээс үүдэн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж аюулгүй байдлыг нь хангаж эхэлжээ.

Гэрэл зургийг: Noah Berger/EPA

Made in America

АНУ,Вашингтон. Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордонд зохион байгуулагдаж буй Made in America үзэсгэлэнгийн үеэр бейсболын цохиурыг янзтай гэгч нь барьжээ.

Гэрэл зургийг: Olivier Douliery/AFP/Getty Images

Хүндэтгэл

Голланд, Вижфуйзен хот. Голланд улсын хаан Вилльем Александр, Хатан Максимагийн хамтаар MH17-ийн сүйрлийн үеэр амиа алдагсдын дурсгалд зориулсан хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Гурван жилийн өмнөх энэ өдөр Малайзын MH17 онгоц осолдож Голландын иргэн 156 зорчигч амиа алдсан харамсалтай явдал тохиолдсон юм.

Гэрэл зургийг: Remko de Waal/AFP/Getty Images

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)