Канад улс түймрийн улмаас 37 мянган иргэнийг нүүлгэн шилжүүллээ

А.Анар-Эрдэнэ


Канадын Бритиш Колумбия мужид ой хээрийн түймэр олонтаа гарах болсны улмаас тус бүс нутгийн оршин суугч 37 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Бритиш Колумбия мужид 131 мянган га талбайг хамарсан 162 гал түймрийн голомт буй аж. Ой хээрийн гал түймрийг унтраахаар 3000 гаруй аврагч, гал сөнөөгч, 203 техник хэрэгсэл ажиллаж байна. Тус мужийн удирдлагууд ой хээрийн түймрийг унтраахад дунджаар 80 гаруй сая ам.доллар зарцуулаад байгаа бөгөөд хүчтэй салхи түймрийг улам газар авахуулж байгаа гол хүчин зүйл болж байгаа гэнэ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)