БНХАУ-ын ДНБ-ний өсөлт 6.9 хувиар өссөн үзүүлэлт гарчээ

А.Анар-Эрдэнэ


Өнгөрсөн дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд Хятадын эдийн засаг 6.9 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан нь олон улсын шинжээчдийн таамаглаж байснаас илүү гарсан тоо байлаа. БНХАУ-ын Үндэсний Статистикийн хорооноос мэдээлснээр “Эдийн засгийн өсөлт тогтвортой байгаа хэдий ч олон улсын тогтворгүй, тодорхойгүй асуудлууд томоохон нөлөө үзүүлнэ” гэжээ. Энэ оны II улиралд Хятад улсын  ДНБ-ний хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.9 хувиар  өссөн бөгөөд энэ нь эхний улирлын өсөлттэй адил байна. Энэ нь 5.632 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа юм. Энэ оны гуравдугаар сард Хятадын Ерөнхий сайд Ли Көцян 2017 оны ДНБ-ний өсөлтийн таамгийг танилцуулж "6.5 хувь гэдэг бага тоо биш бөгөөд хэрэгжүүлэхэд тийм ч амар биш байх болно" гэж байлаа. 2016 онд Хятад улсын ДНБ нь 6.7 хувийн өсөлттэй байсан бөгөөд энэ нь сүүлийн 26 жилийн хугацаан дахь хамгийн доогуур үзүүлэлт болсон.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)