ОБЕГ: Долоон түймрийг цурманд оруулсан

Б.Мичид


Түймрийн нөхцөл байдал болоод хандив тусламжийн талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга Г.Ариунбуян  "Онцгой байдлын Ерөнхий Газрын "Ой хээрийн түймрийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгөх гэсэн юм.

Долоодугаар сар гараад нийт нутгаар хурайшилтын зэрэг нэн аюултай төвшинд хүрсэнтэй холбоотойгоор түймэр гарах нь нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ОБЕГ бүхий л арга хэмжээг авч байгаа.

Улсын онцгой комисс өчигдөр хуралдсан. Мөн засгийн газрын урьдчилан сэргийлэх хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар үүрэг өгсөн.

Өчигдөр нийт 22 түймэр гарсан. Өнөөдрийн байдлаар 21 түймэр байна. Үүнээс 7 түймрийг цурманд оруулсан. Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан түймрийг цурманд оруулаад бүрэн унтраахаар ажиллаж байгаа.

ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү: Сүүлийн өдрүүдэд буюу долоодугаар сарын 10-наас хойш иргэд ногоон бүс рүү их гарч түймрийн эрсдэл нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар түймрийн тоо 22-оос 21 болж буурсан төдийгүй дэлгэрэх эрчим нэлээд буурсан. Долоон түймрийг цурманд оруулан 14 түймэр дээр манай албан хаагчид ажиллаж байна. Одоогийн байдлаар түймрийн нөхцөл байдал хүндэрсэн нөхцөл байдалд хүрээгүй. Түймрийн асуудалд төрийн өндөрлөгүүд нэлээд онцгой анхаарал тавьсан.

Ард иргэддээ түймрийн эрсдэлтэй үе дуусаагүй байгаа учраас ногоон бүсдээ аль болох гарахгүй байхыг анхааруулж байна. Түймрийн нөхцөл байдал онцгой байдлын байгууллагын хараа хяналтад бүрэн орсон гэдгийг хэлмээр байна. Бид шаардлагатай бол ард иргэдээсээ дэмжлэг туслалцаа авна. Өнөөдрийн байдлаар 14 түймрийг цурманд оруулахаар ажиллаж байна гэдгээ албан ёсоор мэдэгдье.

Түймэр унтраахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байгууллага хамт олонд талархлаа илэрхийлж байна.

Өчигдрөөс эхлэн үүлэнд нөлөөлж 22 пуужин харвасан нь үр дүнгээ өгсөн гэж харж байгаа. Өнөөдөр хур тунадасны магадлалтай үүлүүд орж ирэхэд үүнд нөлөөлөхөөр 10 экспедиц байрлалаа эзэлсэн байгаа.

УНХТГ-ын дарга, хошууч Ч.Цогбаяр  "Гал түймэртэй холбоотойгоор төрийн болон төрийн бус байгууллагуудаас хандив тусламж тасралтгүй ирсээр байна. Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ын хандивын дансанд 84 иргэний 32 сая 471 мянган төгрөг, 34 төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн 197 сая 367 мянган төгрөг нийт 229 сая 839 мянган төгрөгийн мөнгөн хандив ирээд байна. Үүнээс гадна иргэд аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс цэвэр ус, ундаа, талх, махан бүтээгдэхүүн, хувцас, гутал, усны сав, галын тоног төхөөрөмж зэрэг олон төрлийн бараа материалаар тусламж ирүүлсэн. Үүнийг одоогоор мөнгнө дүнгээр тооцож гаргах боломжгүй байна. Эдгээр тусламжаар ирсэн бараа бүтээгдэхүүнийг шууд түймрийн голомт руу хуувиарлан явуулж байгаа гэдгийг хэлэх байна.  Хандив өргөсөн маш олон байгууллага байгаа. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)