Шинэхэн Арслан Ц.Содномдорж шагналын мөнгөнөөсөө ОБЕГ-т хандив өргөлөө

Улсын хэмжээнд 22 газар түймэр асч байна. Олон нийт ОБЕГ-ын гал сөнөөгчдөд хандив тусламж өргөсөөр байгаа юм.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын арслан Ц.Содномдорж өчигдөр ОБЕГ-т наадмын бай шагналаасаа хандив өргөжээ. ОБЕГ-ын удирдлагууд түүнд талархал илэрхийлээд, ирэх жилийн наадамд дахин түрүүлэхийг ерөөв.

Мөн наадмын үзүүр бөх улсын гарьд Ө.Бат-Орших, шинэхэн начин Б.Хишигбаатар, Д.Тамир нар иргэний үүргээ биелүүлж, түймрийн аюултай тэмцэж буй алба хаагчдад туслах аянд нэгдэн ОБЕГ-т мөнгөн хандив өргөсөн байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)