Нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороотой

Eagle.mn


Малчид, иргэдийн анхааралд, Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Говийн бүсийн нутгаар бүгчим халуун байна.

2017 оны 07 дугаар сарын 16-ны 20 цагаас 07 дугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор 21-26 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 19-24 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр    29-34 градус, өмнөд хэсгээр 33-38 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 35-40 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед түр зуур секундэд 17-19 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

2017 оны 07 дугаар сарын 18-наас 07 дугаар сарын 22-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв: 18-нд баруун болон говийн аймгуудын хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын зарим газраар, 19-нд нутгийн зарим газраар, 20-нд говь болон зүүн аймгуудын зарим газраар, 21-нд Алтайн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө   17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө хална.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)