Унаач хүүхдэд нөхөн олговор олгожээ

Б.Мичид


Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8-р зүйлийн 2-т “Баяр наадмын хурдан морийг 7-гоос дээш насны хүүхэд унах бөгөөд гэнэтийн ослын даатгалд даатгуулсан” байна хэмээн заасан. 2013 оноос эхлэн хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын мэргэжилтнүүд хурдан морины уралдаан болох газарт очиж, уралдаанд оролцох хүүхэд бүрийг бүртгэдэг болсон. Энэ жилийн баяр наадмаар уралдаанч хүүхдийг хурууны хээн цахим бүртгэлээр бүртгэж эрсдэлийн түвшин тогтоох программд уншуулан мэдээллийн бааз үүсгэж ажилласан нь онцлог байлаа. Тухайлбал 1500 гаруй морь бүртгүүлснээс 700 орчим уралдаанч хүүхэд хурдан хүлгээ унаж уралдсанаас нийт 23 хүүхэд хурдан мориноос унасан бол гурван хүүхэд хөнгөн бэртсэн одоогоор нэг хүүхдэд гэнэтийн ослын даатгалыг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Номин даатгал ХХК-тай хамтран нөхөн олговор олгоод байна. Гэнэтийн ослын даатгалд даатгуулсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд сунгаа, үсэргээ, морин уралдааны үеэр болон энгийн үед сургуульд явах замдаа, амарч тоглож байхдаа бэртэж гэмтсэн тохиолдолд даатгалаас нөхөн төлбөр авах боломжтой юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)