Суудлын машин дээр контейнер унажээ

Б.Мичид


Сонгинохайрхан дүүргийн Х хороо, Баянхошууны тойрог орчимд 40 тоннын чингэлэг суудлын автомашин дээр унаж, нэг хүн, хоёр хүүхэд дарагдаж, бэртсэн золгүй осол өнөөдөр гарлаа.

Тодруулбал, уг чингэлгийг кранаар өргөж байгаад “Приус-11” маркийн автомашины дээр алдсан байна.

Ослын тухай дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12:10 цагт иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын аврах ангийнхан очиж, газар дээр нь ажиллан,  чингэлэгт дарагдсан машинд байсан хүмүүсийг гаргаж, 103-т хүлээлгэн өгсөн байна.

Приус-11 маркийн машинд 36 настай эрэгтэй, 16 настай эрэгтэй болон долоон сартай эрэгтэй хүүхэд байжээ. Тэд бүсэлхийнээс доош хэсгээрээ чингэлэгт дарагдсан байжээ.

Яаралтай тусламжийн эмч нар гэмтсэн хүмүүсийг ГССҮТ-д хүргэсэн бөгөөд долоон сартай хүүгийн биеийн байдал маш хүнд, бусад хоёр зорчигчийн биеийн байдал харьцангуй гайгүй байгаа гэв.

Энэ талаар Яаралтай түргэн тусламжийн 103 төвөөс тодруулахад, “Чингэлэгт даруулсан дуудлагын дагуу очиж, яаралтай тусламж үзүүлэн, ГССҮТ-д хүргүүлсэн” гэв. 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. Худлаа мэдээлэл бичихээ болиочээ

    0 0 Хариу бичих
  2. худлаа мэдээлэл бичихээ болиочээ.

    0 0 Хариу бичих
  3. Bidnii dund archaagui yumnuud ih baij gai bolj yavah yumaa Sain humuusiin orond iim yumnuud dald orj baigaasai

    0 0 Хариу бичих
  4. Энэ чинь л хэнэггүй монгол шүү дээ

    0 0 Хариу бичих
  5. aimaaar yum bolloo. kontainert daragdsan mashin dotor 2 jhn huuhed bsan ariin suudal deer. hul hesgeere daragdchaad garj chadahgui barag tsag bolson. tsagdaa ontsgoi irsen ch yu hiij chadahgui bsan. tom kran irtel barag harj zogsson aimaar. kontainer dotor bsan duguinuudiiig gargaj jhn hungulsun. iluu udsan bol hun endheer blaa.

    1 0 Хариу бичих
  6. МАЛ БАЙСАН БОЛООСОЙ

    0 0 Хариу бичих
  7. EWIIDEE BYTSHAN AMITAN

    3 0 Хариу бичих
  8. Манайхан үнэхээр хайнга. Осол аюулгүйн талаар ямар ч ойлголт байдаггүй. Бүгд л үхлийн ирмэг дээр аж төрцгөөдөг сонин улс шүү. Монгол хүн учраас тэр юм болов уу.

    2 0 Хариу бичих
  9. yaraltai tuslaagui l gesen shde, 40 min huleegeed irku l bsan gesen

    0 0 Хариу бичих
    • Та өөрөө газар дээр нь байгаагүй мөртлөө битгий худлаа мэдээлэл бүү өг. Худлаа яриад бичлэг хийгээд байхынхаа оронд та дэргэд нь байсан бол тун хурдан кран шиг юмаа өргөөд хүмүүсээ авар боломж байсан л байгаа.

      0 1
  10. Uhjiisen huur yumaaa nyalh amitan berteegeed medrel huur chini

    2 0 Хариу бичих
  11. Ymar aimar ym be huuchnii ym sanaand orood hetsuu bna

    0 0 Хариу бичих