ОБЕГ-аас албан ёсны хандивын данс нээлээ

А.Анар-Эрдэнэ


Улсын хэмжээнд 21 түймэр гарч нөхцөл байдал хүндрээд байгаа энэ үед Онцгой байдлын ерөнхий газраас албан ёсны хандивын данс нээлээ. Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан гал түймрийг унтраах ажиллагаа явуулж байгаа онцгой байдлын алба хаагчдад сэтгэл санааны болон эд материалын, хүн хүчний дэмжлэг үзүүлье гэсэн иргэд байгууллагын санал ирсээр байгаа тул уг дансыг нээсэн байна.Тиймээс иргэдээс өгч буй хандивыг Онцгой байдлын ерөнхий газар,  нэмэлт санхүүжилт нэрээр Төрийн сангийн 100900031405 тоот дансаар хүлээн авахаар болжээ. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд ОБЕГ-ын албан ёсны дээрх дансанд түймрийн голомтод ажиллаж буй ажилчид, энгийн иргэдэд туслахаар өгч буй хандив тусламжаа шилжүүлэх боломжтой юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. ОРОС ХЯТАДААС НИСДЭГ ТЭРЭГ ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦАА ХҮСЭЭЧЭЭ СҮЙД БОЛЛОО БИД ТЕХНИКГҮЙ ДИЙЛЭХГҮЙ БАЙНАШДЭЭ

    0 0 Хариу бичих
  2. gal untraah gj bui humuus gesnees ter handviin munguur n tuhuurumj avaachee

    0 0 Хариу бичих
  3. Мөнгө хийчихвэл бас энэ ардын намынхан хуваагаад идчихдэг юм болов уу? Буяндаа бузар хийсэн новшнууд

    1 0 Хариу бичих
  4. Haan bankni mobile l bn daa, turiin bankni dans ruu bankuud ajillahgui yaj hiih ve dee

    0 0 Хариу бичих
    • Turiin san yum bna turiin bank bish

      0 0
    • Turiin san yum bna turiin bank bish

      0 0