Эх дэлхийн аура цэнхэр өнгөөр гэрэлтэж байна

Л.Эрдэнэжаргал


Олон улсын сансрын станцаас авсан гэрэл зурагт Австралийн өмнөд эргийг тойрон бүжих гайхамшигт гэрлийг тодхон харуулжээ. Эх дэлхийн аура хэмээн нэрлэгдээд буй цэнхэр, ногоон гэрлийн үзэсгэлэнт туяаг НАСА-гийн сансрын нисгэгч Жак Фишер өнгөрсөн 6 дугаар сарын 19-нд фото зургын хальснаа буулгасан юм. Уг гайхамшигт өнгөний ялгарал бүхий гэрлэн давхрагыг Aurora australis хэмээн нэрлэх нь ч бий. Өмнөд туйлын туяа буюу Аурора австралис, хойд туйлын туяа буюу аврора бореалис нь агаар мандалд цочролд орсон хүчилтөрөгч, азотын атомын нөлөөгөөр гэрэлтэх үзэгдэл бөгөөд энэхүү хурдатгалтай цэнэгжсэн атомууд нь хоёр туйлын орчимд агаар мандалд байх дэлхийн соронзон оронтой мөргөлдсөний улмаас бий болдог байна. Туйлын туяа нь ихэвчлэн соронзон туйлуудын ойролцоо буюу 3 болон 6-р өргөрөгийн шугамуудад харагддаг онцлогтой.

Норвегийн хойд талынхтай адилаар аурора бореалис,  аурора австралис нь агаар мандал дахь бөөмсийн мөргөлдөх шалтгаан болдог. Хэдийгээр нарнаас үүдсэн үзэгдэл боловч дэлхийн соронзон орон, зарим нь Өмнөд туйл руу илүүтэй нөлөөлөн гэрэлтэж харагддаг байна. Агаар мандал дахь бөөмс нь агаар мандлын хийг үүсгэн дараа нь уг хий нь нэмэлт энергийг гэрэл хэлбэрээр ялгаруулдаг.

Гэхдээ бүх аура гэрлүүд ногоон байдаггүй. Туйлын туяаны өнгийг тодорхойлдог хоёр хүчин зүйл байдаг нь атмосферийн хий, мөн эдгээр мөргөлдөөн үүссэн өндөр юм. Зурагт харагдаж буй туяаны өнгийг үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг НАСА-гийн судлаачид 60-400 миль (100-400 километр) хүртэлх гэрэл гаргадаг хүчилтөрөгчийн хий хэмээн тогтоожээ. Агаарын өндөрлөгт азотын цохилт ихсэх тусам тэнгэрийн цохилт улаан болж, доошлон доошилсноор энэ нь гайхалтай цэнхэр-ягаан манан болж бидэнд харагддаг байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)