Антрактид тивийн мөсөн давхаргын томоохон хэсэг тасарчээ

Л.Эрдэнэжаргал


Антарктид тив судлаачид тус тивийн Ларсен Си гэх мөсөн давхаргын томоохон хэсэг тасарч, далайд хөвж эхэлснийг схиймэл дагуулаас авсан зураг дээр үндэслэн мэдэгдсэн байна.
Ларсен Си бол Антарктид тивийн эх газарт бэхлэгдсэн дөрөв дэх том мөсөн давхарга бөгөөд эх газар дээр биш далайн усан дээр оршдог асар том мөсөн уул юм. Тасарсан уул нь Ларсен Си давхаргын 12 орчим хувийг эзэлж байгаа аж. Тасарсан мөсөн уулын хэсэг нь  5 800 кв.км талбай бүхий асар том хэмжээтэй учраас Антарктид тивийн хэлбэрийг өөрчилж байгаа гэдгийг ч эрдэмтэн судлаачид онцоллоо. Тасарсан мөсөн уулын жинг тооцож үзвэл дунджаар нэг их наяд тоннд хүрэх юм. 

Ларсен Си мөсөн давхаргад гарч буй ан цавыг өнгөрсөн 1 дүгээр сараас эхлэн эрдэмтэд ажиглаж эхэлжээ. Мөсөн уул тасарч буйн үндсэн шалтгааныг цаг уурын дулааралтай холбоотой хэмээн үзэж байгаа аж.  Гэхдээ тасарсан мөсөн уул хайлсан ч гэлээ далайн түвшнийг төдийлөн нэмэгдүүлж чадахгүй хэмээн эрдэмтэд үзэж байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)