Францын Үндэсний баярын өдрөөр 11 мянган цагдаа ажиллана

А.Анар-Эрдэнэ


Францын үндэсний баярт зориулсан цэргийн сүрт жагсаал зохион байгуулагдахтай холбогдуулан Францын аюулаас хамгаалах хүчний албан хаагчид бэлэн байдалд оржээ.

Бастилийг эзлэн авсан өдөр буюу 14-ний өдөр Парис хотын Елисейн талбайд болох цэргийн ёслолын жагсаалыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар үзэх аж. Парис хотын цагдаагийн газрын дарга Мишель Делпуэгийн мэдэгдсэнээр Үндэсний баярын үеэр аюулгүй байдлыг хангах ажиллагаанд цагдаагийн 11 мянган ажилтан аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулахаар ажиллах ажээ. Мөн “Терроризмын аюулын түвшин өндөр байгаа учраас аюулаас хамгаалах нэмэлт арга хэмжээнүүдийг авсан” гэдгийг тэрбээр онцлон дурьджээ. Хэв журмыг сахиулах ажиллагаанд Францын армийн нисэгчгүй аппаратуудыг ашиглах юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)