Сомалид удаа дараалан халдлага гарлаа

А.Анар-Эрдэнэ


Өчигдөр буюу 7 сарын 12-ны өдөр Сомалийн өмнөд хэсгийн Шабелла мужид энгийн иргэдийг тээвэрлэж явсан бага оврын автобус газарт булсан тэсрэх төхөөрөмжинд өртөн дэлбэрснээс 19 хүн амиа алдаж, 6 хүн хүнд шархадсан байна.

Тус мужийн цагдаагийн ахмад Аддоу Мухамед Вордхиерын мэдээлснээр Шабелла мужийн Гобвэйн тосгоноос Мерка хот руу явж байсан уг автобусанд ойролцоогоор  23 хүн сууж явжээ. Дэлбэрэлтэнд өртөж шархадсан иргэдийг Мерка хотын эмнэлэгт хүргэсэн байна. Өнгөрсөн мягмар гарагт Сомалийн нийслэл Могадишү хотод гарсан 7 хүн амь үрэгдэж 10 гаруй хүн шархадсан халдлагын хариуцлагыг лалын хэт давруу үзэлтнүүдийн “Аль-Шабааб” бүлэглэл өөртөө хүлээсэн бол энэ удаагийн газарт булсан тэсрэх бөмбөгтэй холбоотой халдлагын эзэн хараахан тодроогүй байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)