Түрүү бөхийн байг өнөөдөр гардуулна

Б.Мичид


Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд ес давж түрүүлэн улсын арслан болсон Ц.Содномдоржийн шагналыг өнөөдөр Сүхбаатарын төв талбайд гардуулна.

Үндэсний их баяр наадмаар түрүүлсэн бөхийг уламжлалт ёсоор Тоёота Ланд 200 автомашинаар шагнадаг.

Шагналыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Тоёота моторс корпорацийн Ерөнхий менежер Күрокава Сэйжи нар хамтран үндэсний бөхийн барилдааны ялагчид гардуулна.

Улсын наадмын түрүү бөхийг 2014 оноос Ланд 200 автомашинаар шагнаж эхэлсэн. 

2014 онд Улсын арслан Н.Батсуурь
2015 онд Улсын арслан Э.Оюунболд 
2016 онд Улсын аварга Ч.Санжаадамба тус тус уг шагналыг авч байсан юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Монголын үндэсний бөхийн холбоо луйвар хийсэн засуул, цэцийн гишүүддээ ямар арга хэмжээ авч монголийн ард түмнээс уучлал гуйх юм бол доо. Санжаадамбын бүтэн жилийн хөдөлмөрийг тэд үгүй хийсэн.

    0 0 Хариу бичих